НИЙГЭМ

ЭМЯ: 3963 халдвар батлагдсанаас 1383 нь Улаанбаатар хотоос илэрчээ

Өнгөрсөн 24 цагийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ЭМЯ-наас өгчээ. Үүгээр манай улсад шинээр 3963 халдвар бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна.

Харин үүний 1383 нь Улаанбаатар хотоос илэрчээ. Мөн 3560 хүн эдгэж, шат шатны хяналтаас гарсан сайн мэдээтэй байна.

Өнөөдрийн байдлаар 20,439 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэдний 2,687 нь хүүхэд, 710 нь  жирэмсэн эх.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button