Галт тэрэгний хөндийд 10 кг байгалийн чулуу нууж хил давуулахыг завджээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 06-ны өдөр Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг хилчид илрүүллээ. Тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин, түрүүч Г.Энхболд нар дээрх зөрчлийг илрүүлсэн байна.
Нарийвчилсан шалгалт хийхэд галт тэрэгний рамын хөндийд нуусан ууттай долоон ширхэг нийт 10 гаруй кг байгалийн чулуу байжээ. Үүссэн цагийн байдлын дагуу тус ангийн захирагчийн орлогч, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганбатаар ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын алба, төмөр замын байгууллагын ажилчидтай хамтран ажилласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.