ДЭЛХИЙНийгмийн

Вьетнам иргэнд “КОВИД-19”-ийн халдвар тараасан хэргээр ял оноов

Вьетнамд нэгэн иргэн коронавирусийн халдвар тараасан гэх хэргээр таван жилийн ял сонссон байна.

Өдгөө 28 настай Ле Ван Три гэх иргэн Энэтхэг хувилбар илэрсэн Вьетнамын нийслэл Хо Ши Мин хотоос өмнө зүгт орших Камау мужид очсон өгүүлэмжтэй байсан ба тэрбээр өөрийн аяллын маршрутыг нуусан байна. Мөн, өөрийгөө тусгаарлаагүй аж.

Үүний дараа тэрбээр найман хүнд коронавирусийн халдвар тарааснаас нэг иргэн халдварын хүндрэлээс болж нас барсан байна.

Халдвар тараасан иргэнийг тархвар судлалын шаардлагыг биелүүлээгүй гэж буруутгаж, таван жилийн ял оноосноос гадна 880 америк доллараар мөн торгожээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button