Хандах эмнэлэг, хариуцах төргүй болж, жинхэнэ тахал одоо л эхэлж байна

Цар тахалтай тэмцээд хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн ч бид одоо ч тэмцэж, тэмцэлдсээр... Шинэхэн дээрээ соньхон гэгчээр эхний жилүүдэд өрх бүрээс шинжилгээ авч, эмнэлгүүдэд шинээр ор дэлгэн, эмчилгээний хүртээмж нь иргэдэд ойр байв.
Гэтэл наадмын дараагаас төр төмөр нүүрээ үзүүлж, иргэдээ хөсөр хаяж эхэллээ. Пср шинжилгээний цэгийг багасгаж, тэр бүү хэл шинж тэмдэггүй хавьтагчдаас шинжилгээ авахаа больж, эмнэлгүүдэд ч ор дэлгэхээ болив. Өвдсөн иргэдийн эмнэлэгт хэвтэх тоог бууруулж, нэг үгээр иргэдээ зөнд нь орхичихлоо.
Өвдсөн ядарсан иргэдэд 100 гаруй мянган төгрөгөөр шинжилгээ өгөх, эм авах боломж даанч хомс. Тиймдээ ч түргэвчилсэн тестээр оношилж, гэртээ аль чадахаараа биеэ энхрийлэвч, үхэл тэднийг авч одсоор... Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 4000 хүрч үхэл 1000 хүрсэн хэр нь ЭМЯ-наас тохиолдлын тоо удахгүй буурна хэмээн хэнэг ч үгүй хэлж суух нь харамсалтай.
Үүнээс харахад төр засаг нь хэдийн цар тахалд хүчин мөхөстөж, иргэдээ хөсөр хаяжээ. Ёстой л нөгөө хувь тавингаараа болог гээд иргэн бүрт өөрт нь хариуцлага, хувь заяаг нь үүрүүлчихлээ. Хандах эмнэлэг, хариуцах төргүй болж жинхэнэ тахал одоо л эхэлж байна...
О.ЭНЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үр хүүхэд, хөгшид буурай, ар гэрийнхэндээ хайртай л юм бол �##�ь болох гадуур яв�##�гүй гэртээ л байсан нь аминд чинь өлзийтэй байх аа, хүнээс хүнд х�##�ддаг өвчин тусахгүй байя гэвэл хүнтэй бүү уулз, хүнээс зугт, гэртээ суу, өөр арга үгүй ээ. Энэ дав�##�гааг даван туулт�##� их юм болно шүү
энэ чинь л МАН, ЗГ-ын Бодлого шүү дээ, одоо ёстой Амь амиа бодоорой гэдэг л болж байх шиг байна , МАН угаасаа л Харгис нам шүү дээ,
Ядаж иргэдэд үйлчилж байгаа байгууллагууд нь нэгдсэн нэг ойлголттой шуурхай баймаар байна. Өгч байгаа мэдээлэл, зөвлөгөөнүүд нь зөрүүтэй үнэн худ�##� нь мэдэгдэхгүй байна. Мөн программ гацсан, эвдэрсэн, хүлээнэ үү л гэсэн үг хэлэх юм. Иргэдийг амь амиа бод гэж хаясан нь үнэн болж байна.
Ядаж иргэдэд үйлчилж байгаа байгууллагууд нь нэгдсэн нэг ойлголттой шуурхай баймаар байна. Өгч байгаа мэдээлэл, зөвлөгөөнүүд нь зөрүүтэй үнэн худ�##� нь мэдэгдэхгүй байна. Мөн программ гацсан, эвдэрсэн, хүлээнэ үү л гэсэн үг хэлэх юм. Иргэдийг амь амиа бод гэж хаясан нь үнэн болж байна.