ДЭЛХИЙНийгмийн

Испанийн өмнөд хэсэгт ой мод шатаж байна: 400 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлэв

Испанийн өмнөд хэсэгт ойн түймэр гарав. Түймэр Малага мужид гарсан бөгөөд одоогийн байдлаар хоёр зуу гаруй гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн 29 нисэх онгоц түймрийн голомтот газруудад агаараас ус цацсан байна.

Малага мужид харъяалагддаг Хубрике хотын ойролцоо орших Сьерра Бермеха гэх уулархаг нутагт мөн түймэр гарчээ. Түймэр өргөн газар нутгийг хамарч байгаа тул 400 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.

Үе үе хүчтэй салхи салхилж байгаагаас мөн уулархаг газар нутгийн онцлогоос хамаарч түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа аж.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button