ДЭЛХИЙНийгмийн

Талибанчууд: Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаана

“Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забиулла Муджахид Афганистаны шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулна хэмээн амласан мэдээл байна.

Муджахид Францын телевизэд өгсөн ярилцлагадаа, Афганистаны шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг олон нийтэд танилцуулсан нь зөвхөн түр Засгийн газрын бүрэлдэхүүн байсан гэв.

“Энэ Засгийн газар бол түр зуурынх. Шариатын хуулийн дагуу бид эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаах болно. Энэ бол дөнгөж эхлэл. Тиймээс, эмэгтэйчүүдэд бас боломж бий. Тэд Засгийн газрын гишүүн ч болж болно. Энэ бол бидний хоёр дахь үе шат байх болно” хэмээн Муджахид мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, “Талибан” хөдөлгөөнийхөн АНУ-тай хамтран ажиллаж байсан эмэгтэйчүүдийг харин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, төрийн албан тушаал хаших боломжгүй гэдгийг сануулсан байна.

Өмнөх өдрүүдэд, афган эмэгтэйчүүд улс орноо удирдах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог хангахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэр үед “Талибан” хөдөлгөөнийхөн тэдний шаардлагыг биелүүлэх боломжгүй хэмээн мэдэгдэж байсан.

Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал бол афганчууд шинэ эрх баригчдын бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн анхны үйлдэл огт биш. Есдүгээр сарын 7-нд Пакистаны Байгууллага Хоорондын Тагнуулын Албаны дарга Фаиз Хамидыг Афганистанд айлчлах үеэр мөн иргэд гудамжинд гарч жагссан. Одоогийн байдлаар жагсагчдын дийлэнхи ихэнхи нь эмэгтэйчүүд байгаа юм.

Пакистан Улсын эсрэг шинж чанартай байсан жагсаалыг тараахын тулд “Талибан” хөдөлгөөний дайчид гал нээж, оролцогчдыг модоор цохиж нүдсэн гэх мэдээлэл тархсан. Тэр өдөр нийслэл Кабул хотоос хойд зүгт орших Парван мужид, Герат хотод ч мөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан.

Ямартай ч, Талибанчууд хэлсэн амлалтаа хэрхэн биелүүлэхийг харах л үлдээд байна.

(Эх сурвалж: centralasia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button