Нийгмийн
Ерөнхийлөгчийн нэрэмжит буудлагын тэмцээн маргааш дуусна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит буудлагын тэмцээн Зэвсэгт хүчний cургалтын төвд есдүгээр сарын 09-нд эхэлсэн. Тус тэмцээн есдүгээр сарын 09-12-ны хооронд зохиогдох бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 120 гаруй тамирчид цэц мэргэнээ сорих юм.
Өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дор зохиогддог байсан бол энэ удаа Ерөнхийлөгчийн нэрэмжит болсон гэдгээрээ онцлогтой юм. Тэмцээн гар буу, карбин, бүлгийн мэргэн буудагч, холимог, удирдлагын гэсэн нийт таван төрлөөр зохиогдож байна.
Эх сурвалж: Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.