УЛС ТӨР
Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит II хуралдаан болов

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаан 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр хуралдлаа
Хуралдаанд УОК-ын шийдвэр, халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлан 1,5-2 метр хүн хоорондын зай барьж 10 Төлөөлөгч танхимд, 24 Төлөөлөгч цахимаар холбогдож, нийт 35 Төлөөлөгчөөс 34 буюу 97.1 хувийн оролцоотой дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
- Дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 2020 оны биелэлт, дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
- Дүүргийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны төлөвлөгөө батлах тухай
- Дүүргийн 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
- Дүүргийн 2020 оны төсвийн нэмэлт өөрчлөлт хийх тухай
- Дүүргийн 2021 оны төсвийн төслийг батлах тухай тус тус хэлэлцсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.