ДЭЛХИЙНийгмийн

Нигерийн шоронгоос 200 гаруй хоригдол оргожээ

Нигери улсад Коги мужийн нэгэн засан хүмүүжүүлэх байранд зэвсэгт халдлага болсны улмаас 200 гаруй хоригдол шоронгоос оргосон байна. Энэ талаар “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлэв.

Урьдчилсан мэдээгээр, халдлага үйлдсэн этгээдүүд шорон руу дайрсан гэнэ. Буудалцааны улмаас нэг харуул амиа алдаж, өөр нэг хууль сахиулагч хүнд шархаджээ.

Халдлагын үр дүнд 294 хоригдлоос 240 нь “суллагджээ”. Одоогоор оргосон хоригдлуудыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button