ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Исланд дахь бэлгэ эрхтний музей

Хөхтөн амьтдын бэлгэ эрхтнээр үзмэрээ хийсэн ийм музей Исландын Рейкьявик хотод байрладаг. Уг музейгээс хөхтөн амьтдын бэлгэ эрхтний онцлогоос гадна нөхөн үржихүйн эрхтэнд тухайн нийгэм хэрхэн хандсаар ирсэн, мөн бэлгэ эрхтэн урлаг соёлд хэрхэн нөлөөлж байсныг сонирхох боломжтой.

Музейн хамгийн том үзмэр нь 170 см урттай, 70 кг жинтэй хөх халимны бэлгэ эрхтний нэг хэсэг. Харин хөх халимны бэлгэ эрхтэн бүтнээрээ 5 метр урт, 350-450 кг жинтэй байдаг.

Хамгийн жижиг нь ердөө хоёрхон мм-ийн урттай шишүүхэй /үхэр оготнын нэг төрөл/-н бэлгэ эрхтэн аж. Түүнийг зөвхөн томруулдаг шилний тусламжтай харах боломжтой.  

Музейд Исландаас олдсон амьтдын лаазалсан бэлгэ эрхтнийг дэлгэн харуулсан байхаас гадна Исландад амьдардаггүй амьтдын үзмэрүүд, мөн хөгжилтэй гоёл чимэглэлүүд ч дэлгээстэй.

Музей нь ойролцоогоор гурван зуу гаруй үзмэртэй.

Исланд гандболын спортод маш дуртай учир гандболын шигшээ багийнхан хөгжөөн дэмжигч, шүтэн бишрэгчиддээ зориулан өөрсдийн бэлгэ эрхтний цутгасан хэвийг музейн үзмэрт зориулан тавьсан байдаг.

Ийм музейг үндэслэгч нь тосгоны жирийн нэг багш гэнэ. Арван таван жилийн өмнө оюутнууд багшийгаа шоглохоор шийдэж, далайн эргээс олсон амьтны бэлгэ эрхтнийг нүүр лүү нь шидсэн ядвлаас хойш түүний энэ сонин гэмээр хобби бий болсон гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button