“iPhone 13”-ийн үнэ 799 доллароос эхлэнэ

АНУ-ын “Apple Inc.” компаниас жил бүр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн арга хэмжээг есдүгээр сарын 14-нд зохион байгуулахаар төлөвлөсний дагуу шинэ утасны танилцуулгаа хийлээ.
Компани “iPhone” ухаалаг гар утасны шинэ хувилбарыг олон нийтэд танилцуулав. Тус компани уламжлал ёсоор намрын эхний сард шинэ “iPhone” гар утаснуудаа олон нийтэд танилцуулдаг боловч 2020 онд “COVID-19” цар тахлын улмаас арга хэмжээг аравдугаар сар болгон хойшлуулсан байсан.
Харин “Apple” компани өнгөрсөн оны есдүгээр сард “Apple Watch” болон “iPad”-ийн шинэ загваруудаа танилцуулсан билээ.
Энэ жил тус компани өмнөхтэй мөн адил шинэ ухаалаг гар утасныхаа танилцуулгыг ийнхүү хийж, “iPhone 13” ба “iPhone 13 mini” гэх шинэ загваруудаа танилцууллаа.
Шинэ загварууд нь өмнөх “iPhone 12” загвараас төдийлөн ялгарах зүйлгүй ч арай зузаан, бас шинэ өнгө нэмэгдсэн байна.
Шинэ “iPhone 13” загвар нь “Apple” компанийн өөрийн OLED дэлгэцтэй бөгөөд өмнөх үеийнхээс 20 хувиар илүү гэрэлтдэг аж.
Мөн зай нь өмнөхөөсөө сайжирсан ба өмнөх хувилбаруудаасаа даруй 1,5 цаг илүү цэнэгээ хадгалах юм байна. “5G”-г ч мөн шинэчилсэн бөгөөд энэ нь Дэлхийн янз бүрийн улс оронд илүү хурдан, “Sub-6GhZ” болон богино долгионыг дэмжих болсон гэнэ.
Шинэ “iPhone 13 mini” хувилбарын АНУ дахь зах зээлийн үнэ нь 699 доллараас, харин “iPhone 13” нь 799 доллараас эхлэн борлуулагдах юм байна.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.