Нийгэм мэдээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрнээс үсрэх гэж байсан 37 настай эмэгтэйг аварчээ
Өчигдөр буюу /2025-09-25/-ны өдөр Сүхбаатар дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн 37 настай эмэгтэй гүүрнээс үсрэх гэж байхад нь аварчээ.
Энэ талаар ОБЕГ-аас "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Энхтайваны гүүрэн дээрээс эмэгтэй хүн үсрэх гээд байна гэх дуудлагыг 23:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /37 настай, эмэгтэй/ нь гэрийн хаяг тодорхойгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг 12 минут ажиллан эсэн мэнд буулгаж, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн" гэх мэдээллийг өглөө.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Золбин ардчиллын гай. Золбин ардчиллаас өмнө архи уух байтугай тамхи татаж яваа эмэгтэй хүн гудамжинд харагддаггүй байлаа.