НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
Дорноговь аймагт литийн хайгуул хийх хүрээнд 73 цооног өрөмдөнө

“Ion Energy” компани Дорноговь аймагт литийн “Ургах наран” төсөлд хамаарах хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тэгвэл хайгуулын хүрээнд нийт 73 цооногт өрөмдлөг хийхээр төлөвлөжээ.
Цахилгаан автомашины эрэлт нэмэгдэх хэрээр дэлхийн зах зээлд литийн үнэ огцом өсөөд буй. Тодруулбал, нэг тонн нүүрсний хүчлийн литийн давсны дундаж үнэ 16.5 мянган ам.долларт хүрсэн нь өнгөрөгч наймдугаар сард юм.
Өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний мягмар гарагийн байдлаар тус компанийн хувьцааны ханш 2.25 хувиар буурч, 0.44 канад доллар болсон байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.