НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
ОХУ-аас БНХАУ руу гаргах коксжих нүүрсний хэмжээ буурчээ

ОХУ-ын нүүрсний, тэр дундаа коксжих нүүрсний экспорт долдугаар сард 29.2 хувиар буурсан талаар SxCoal агентлаг мэдээлжээ. Энэ нь өнгөрөгч сартай нь харьцуулсан дүн юм байна.
Харин үүнээс БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ ч мөн буурсан байна. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй хүндрэл ОХУ-д ч мөн тулгараад байгаа бөгөөд, төмөр замаар гардаг экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй талаар мэдээлэгдсэн байна.
Долдугаар сард ОХУ БНХАУ руу 467.4 мянган тонн коксжих нүүрс гаргажээ. Энэ нь тус улсын нийт экспортын 20 гаруй хувийг дангаараа бүрдүүлж буй аж.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.