УЛС ТӨР

“С.Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар тохиролцож АН-ыг устгаж байна” гэж Э.Бат-Үүл хэлэв үү

Сонгууль бүрийн өмнө Ардчилсан намын дотоод байдал хурцаддаг болов. Хамгийн гол нь Ардчилсан намыг самрах, хорлох, ханцуйн дотроо МАН-тай гар барилцсан тохироотой холбоотой. Энэ удаагийн нөхөн сонгуулийн өмнө Э.Бат-Үүл С.Эрдэнээс намаа аврах тухай мэдэгдэл гаргав. Тэрбээр С.Эрдэнийг Д.Амарбаясгалантай тохиролцож АН-ыг устгаж буй тухай өгүүлж.

Түүний хардлагыг үгүйсгэх аргагүй. Учир нь С.Эрдэнэ хоёр ч сонгуульд МАН-тай тохиролцож, наймаалцаж, жүжсэн үйл явдал нүдний өмнө хөвөрсөн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхтэй гар барих замаар өөрөө нэр дэвшиж намаа хорлосон. Нөхөн сонгуульд Хэнтийн тойрог дээр мөн л наймаалцаж Б.Гарамгайбаатарыг явуулав. Энэ мэтээр түүний найруулсан жүжгүүд илт хөвөрсөөр ирсэн билээ.

Уг нь 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа тэр намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж даргын суудлаасаа бууж, тамга тэмдэгээ гардуулаад гарсан. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэнэтхэн эргэж тамга тэмдэг булаацалдахаас эхлээд жинхэнэ утгаар нь холион бантанг хутгасан. Чухам тэр явдлаас АН-ын их хагарал, задрал эхэлсэн гэж хэлэгдэхээр.

Сонгуулиар МАН нь БНСУ-ын компанийн зөвлөмж зөвлөгөөний дагуу ажилласан тухай баримт хэвлэлээр дэлгэгдсэн. Энэ зөвлөмжийн нэг хэсгийг АН-ын төлөөлөл С.Эрдэнэ гүйцэтгэсэн тухай гардаг.

Өдгөө нөхөн сонгуулийн өмнө ч эл нам даргагүй хэвээр. Албан ёсны тамга С.Эрдэнэд байгаа гэгдэж буй ч асуудал шүүх дээр яваа. Саяхан шүүх хурал болж С.Эрдэнэ иргэний хувиар, нөгөө талаас О.Цогтгэрэл оролцсон гэх. Ийнхүү сонгууль бүрийн өмнө тамга тэмдэгний асуудалтай нь зууралдуулж буй дүр зураг Э.Бат-Үүлийн таамаг, уриатай бараг нийцэхгүй гэх газаргүй ажээ. С.Эрдэнийн талын АН-ыг гэж явсан үе үүнд бий. Энэ удаад үзэл бодлоосоо ухарсан гэхээсээ илүү, доторхыг нь уудалсан алхам хийв бололтой.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 16, 2021 15:11

Хэнтийн мандатаар юу авсан бэ Эрдэнэ

Зочин
Зочин
9 сар 16, 2021 15:13

Зөв шүү. Үүл

Ан гишүүн
Ан гишүүн
9 сар 16, 2021 15:39

Энэ удаагийн сонгуульд үүлэн үст ч гэсэн з�##�уустаа боломж олгох байсан. Хөгшчүүд нь ийм байхаар ман худ�##�даж ав�##�гүй яахав дээ

Дорж
Дорж
9 сар 16, 2021 15:44

Эрдэнэ их газрын наймаачин

Ха ха
Ха ха
9 сар 16, 2021 15:45

Сонгуулиар МАН нь БНСУ-ын компанийн зөвлөмж зөвлөгөөний дагуу ажилласан тухай баримт хэвлэлээр дэлгэгдсэн. Энэ зөвлөмжийн нэг хэсгийг АН-ын төлөөлөл С.Эрдэнэ гүйцэтгэсэн тухай гардаг.

Уншигч
Уншигч
9 сар 16, 2021 15:50

Эрдэнэ МАН-ын атганд өөрөө гүйж очсон

сан
сан
9 сар 16, 2021 16:40

та нар өвөрт нь унтаад яриаг нь сонссон юмуу? битгий хүнийг гөрд.би батүүлтэй олон хур�##�д сууж байсан .өглөө ярьсанаа үдээс хойш тэс өөр юм яриад байдаг орон гаран хүншүүдээ.тийм хүний үгийг үг гэхүү?

Зочин
Зочин
9 сар 16, 2021 18:15

АН 2 хуваагдсан дотоод хагарлаа нам дотороо шийдэж чадахгүй одоо бүүр МАН татан оролцуулсан явж байна зөнөг өвгөн чинь ингэж байхаар наад АН татан буулгав�##� таарна

Зочин
Зочин
9 сар 16, 2021 18:27

Erdene chin Batuuliig uuriig ner devshuulsen buruu geh geed bga yum uu? Estoi ineedtei yum

Холбоотой мэдээ

Back to top button