УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр ЗГ-т ТӨК-иудад хийсэн шалгалтыг танилцуулж, дараах захирлуудыг чөлөөлөхөөр яригдаж байна

Төрийн өмчит компаниудын дийлэнх нь өнөөдөр алдагдалтай ажиллах болсон гэж яриад удлаа.

Өнөөдрийн /2025.11.28/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын үр дүнг ЗГХЭГ-аас буюу С.Бямбацогт танилцуулж байна. Энэхүү шалгалтын хүрээнд хэд хэдэн төрийн өмчит компаниудын захирлыг чөлөөлөх хүсэлтээ өгсөн гэх. Мөн хуулийн байгууллага руу шилжүүлэн шалгуулах мэдээлэл ч дуулдав.

Тодруулбал,

"ДЦС-IV" ТӨК-ийн захирал Ү.Төмөрхуяг, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар яригдаж буй аж. Үүн дээр нэмээд АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон, ИНЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр, УБЦТС ТӨХК-ийн дарга К.Эрдэнэбаяр нарыг чөлөөлөх бололтой.

Заримыг нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын томилгооны хүмүүс гэдгээр нь чөлөөлөх агуулга эрт яригдаж эхэлсэн. Тухайлбал, Б.Гүрсоронзонг Д.Амарбаясгалангийн найз гэгддэг. Генсек байхад нь түүний шууд нөлөөллөөр томилогдсон хэмээн бичигдэж байлаа.

Харин заримыг нь шалгалтын үр дүнгээр "явуулах" асуудал хөндөгдөж буй. Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга байхад ИНЕГ-ын даргаар Э.Төрбаярыг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр шахсан гэдэг. Гэвч төрийн албан бичгүүдэд өөрийгөө дарга хэмээн бичиж хууль дураараа авирлаж суусан нэгэн. Түүнчлэн, К.Эрдэнэбаяр, Б.Мөнхбат нар сүүлийн үед тендер, санхүүгийн асуудалд нэр холбогдох болсон юм.

Ийнхүү төрийн өмчит компаниудыг захирлуудыг хоморголон чөлөөлөх ажиллагаа явагдах бололтой. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Төрийн өмчит компани, үйлдвэрийг алдагдалтай ажиллуулж байгаа захирлыг толгой дараалан чөлөөлнө” гэж мэдэгдэж байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
IHEG
IHEG

INEG-aas AB-giiin shahaaa GoviAltain Munknasan Xatanbaatar nariig halah heregtei , hulgaich nariiig zailuul

Зочин
Зочин

Сүйдтэй юм юу ч байхгүй. Хулгайчуудыг илрүүлж хариуцлага тооц гэхээр хулгайчуудыг нь л хооронд сольчихно. Хулгайн системээ үгүй болго гэхээр улам бүр төгөлдөршүүлнэ, өргөтгөнө.

Зочин
Зочин

ЭХЯ-ны СХО-н газар гэж бас нэг авилгалын үүр уурхай болсон газар бий тэрийг бас цэвэрлэ

Zochin
Zochin

Gursoronzong darvaah hartsogoo toi n tsug mash sain shalgaarai

мшЗочина
мшЗочина

Byambatsogtiig hir shudarga ajillahiig odoo l harj baiy. Ed naraas iehnhees ni yumaa avsan hun dee Byambatsogt....

Зочин
Зочин

Өөрсдөө дундаас нь иддэг бхо

Zochin
Zochin

Zuv tomilgoo hiigeerei erinhii said guai

Зочин
Зочин

Miat zahiral ashigtai ajillaj bga geed TB geer yariad bsan daa…

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр хамаагүй ээ Бямбацогтын суганы үс ажилгүй яваад байна. МИАТ дээр тавих гэж байгаа. Тун удахгүй

Зочин
Зочин

Төрийн оролцоотой компаниудаа бас шалгах хэрэгтэй

БУЛИАЧЭЭЭ!!!
БУЛИАЧЭЭЭ!!!

Булиаачээ

БУЛИАЧЭЭЭ!!!
БУЛИАЧЭЭЭ!!!

БЯМБАЦОГТ МУУ ХОВДЫН 60 ТЭРБУМЧИН, ТӨРЛИЙН АЛБАНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ТЭНДЭРИЙН ЭУЭГ ГОЛОМТ АВИЛГАЛЧИН ЖДҮ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТОНУУЛЧИН ДЭЭРЭМЧИН ҮНЭНЧ АЖИЛЛАА ЮУ??????? БИ ИНEГ ДАРГА ҮНЭНЭЭРЭЭ ЯВЛАА ГЭЖ...

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ёндонг яаж ч чадахгүй тендерээ идээд байж байг уу

Үнэн
Үнэн

ИНЕГ ямар компани уу. Төриин бас нөрийн мэргэжлийн газрыг зүгээр орхиоч новшийн МАН

Үнэн хэлэгч
Үнэн хэлэгч

УБЦТС ТӨХК-н реле хамгаалалтын албаны дарга З. Бямбаа гээд утгаар нь авилга зохион байгуулдаг шантаач байгаа. Өөрийн хамаарал бүхий МСЭЛ ХХК, дамжуулах компаний ерөнхий инженерийн РЗА ХХК дамжуулан маш их хулгай хийсэн дээ. АТГ яагаад ажлаа хийж энэ хүнийг шалгахгүй байна вэ? Төсвийн хулгайчуудыг зайлуулмаар байна. Одоо сангийн сайд Жавхлантай ойр гээд дураараа аашилж байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button