ДЭЛХИЙНийгмийн

АНУ-д гурван жилийн дотор эмэгтэйчүүд эрчүүдтэй адил хэмжээнд зэвсэг худалдан авчээ

2019 оноос хойш АНУ-д зэвсэг худалдан авагчдын бараг тал хувийг эмэгтэйчүүд эзэлсэн байна. Энэ статистик мэдээг “The Wall Street Journal” сэтгүүлээс зохион байгуулдаг Үндэсний галт зэвсгийн судалгааны байгууллагаас гаргажээ.

2019 оны нэгдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл 3,5 сая эмэгтэйчүүд зэвсэг эзэмшигч болсон бол дөрвөн сая эрэгтэй зэвсэг худалдан авсан байна. Эндээс үзвэл, зэвсэг худалдан авалтын чиг хандлагад томоохон өөрчлөлт гарсныг анзаарч болно. Хэдэн арван жилийн өмнө гэхэд зэвсэг худалдан авагчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь дөнгөж 10-20 хувь хүртэл байсан аж.

Судалгаанаас үзэхэд, эмэгтэйчүүдийн дунд зэвсгийн эрэлт нэмэгдсэн нь коронавируст цар тахал, АНУ-д байнга шахуу болж байдаг эсэргүүцлийн жагсаал зэргээс үүдэлтэй айдас, хүчирхийлэл, үймээн самуунтай холбоотой байж магадгүй юм байна.

(Эх сурвалж: interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button