Дэлхийн эдийн засгийн форумыг 2022 оны нэгдүгээр сарын 17-21-нд Давост хийхээр төлөвлөжээ
Дэлхийн эдийн засгийн форумыг 2022 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Швейцарийн Давос хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн талаар форумыг зохион байгуулагчид пүрэв гараг /2021.09.16/-т мэдээлэв.
“Жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн форумыг 2022 онд Давос-Клостерс хотод зохион байгуулах бөгөөд Дэлхийн тэргүүлэх удирдагчдыг нэг дор хуралдуулахаар төлөвлөж байгаа” хэмээн зохион байгуулагчдын мэдэгдэлд дурьджээ.
Коронавируст царт тахлын үед форумд оролцогчдын аюулгүй байдлыг хангах нь хурлын нэн тэргүүний зорилт болно гэдгийг онцолжээ.
Зохион байгуулагчид шаардлагатай бүх арга хэмжээг авахын тулд Швейцарийн эрх баригчид болон олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа ч мэдэгдэв.
Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлчээр Швейцарийн Давос хотноо Дэлхийн улс төр, эдийн засгийн салбарын шилдэгүүдийг нэгтгэсэн Дэлхийн эдийн засгийн форум зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Харин, шинэ коронавируст тахлын улмаас уг форумыг өнгөрсөн 2021 онд онлайн хэлбэрээр зохион байгуулсан юм.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.