Нийгмийн
Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадамд Приус-50 бэлэглэжээ

Австри Улсад суугаа Т.Рэнцэнбадамын ах Тоёотa приус-50 маркийн машинаар бэлэг барьсныг Ерөөлч зам тосон гардуулжээ.
Харин өнөөдөр хил хамгаалах байгууллагын түүхт 88 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр Т.Рэнцэнбадам бариандаа орох юм.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 1-нд замдаа гарсан.
Өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-нд бариандаа орохоор тооцсон гэдгээ зарласан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ гүйлт биш????????????