ДЭЛХИЙНийгмийн

Дэлхий дээр 228,5 сая гаруй хүн “COVID-19”-ийн халдвар авсан байна

Өнөөдөр /2021.09.20/ өглөө Дэлхий даяар “COVID-19” коронавирусын халдварын оношлогдсон тохиолдлын тоо 228,502,047 болсон гэж АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн вэб хуудсанд мэдээлжээ.

Вирус тархаж эхэлснээс хойш “COVID-19”-ийн халдварын улмаас нас барсан хүний тоо 4,691,332-д хүрсэн харамсалтай тооцоо гарчээ.

“COVID-19” халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудыг нэрлэвэл эхэнд АНУ, дараа нь Энэтхэг, Бразил орж байна.

Халдвар авсан болон нас барсан хүний ​​тоогоор АНУ тэргүүлж байгаа хэвээр бөгөөд нийт 42,087,432 хүн “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдож, цар тахал эхэлснээс хойш нас барсан хүний ​​тоо 673,763 болж өссөн байна. Харин тус улсад 32,5 сая хүн эдгэрчээ.

Халдвар авсан хүмүүсийн тоогоор хоёрдугаарт Энэтхэг орж байгаа  бөгөөд “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 33,478,419-д хүрсэн. Энэтхэгт коронавируст халдварын улмаас нас барсан хүний ​​тоо 445,165, харин эдгэрсэн хүмүүсийн тоо 32,6 саяас даваад байгаа аж.

Коронавируст цар тахлын халдвар хамгийн ихтэй улс орны гуравдугаарт Бразил улс орж, тахлын үед халдварын 21,239,783 тохиолдол бүртгэгджээ. Нийт 590,752 хүн нас барж, 20,2 сая гаруй хүн эдгэрсэн байна.

Царт тахлын үеэр Дэлхий даяар нийт 5,905,839,207 тун вакцин тараасан гэсэн тооцоо байна.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлын статистик мэдээгээр мэргэшсэн “Worldometers” сайтын мэдээлснээр Дэлхийн хүн амын 1 сая хүнд ногдох нас баралтын тоо өнөө өглөөний байдлаар 603,7 байна. АНУ-д 1 сая хүн амд 2,075 хүн нас барсан бол Энэтхэгт 319, Бразилд 2,756 хүн нас баржээ.

(Эх сурвалж: interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button