ДЭЛХИЙНийгмийн

“Файзер” вакциныг 5-11 насны хүүхдэд хийхэд аюулгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв

“BioNTech” болон “Файзер” /Pfizer/ компаниудаас боловсруулсан коронавирусийн эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийхэд аюулгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар компанийн вэб хуудсанд мэдээлжээ.

Вакцины үр дүн нь хүүхдүүдийн дунд хийсэн клиник туршилтаар баталсан аж.

Вакцины туршилтанд оролцсон 12-аас доош насны 2,268 хүүхдэд гурван долоо хоногийн зайтай хоёр тунгаар арван микрограмм вакцин хийсэн гэж тус компаниас мэдээлэв. Дээрхи тунг аюул эрсдэлгүй, дархлаа үүсгэх тал дээр ч оновчтой гэдгийг онцолжээ.

Харин вакцины гаж нөлөө 16-25 насныханд илэрсэн гаж нөлөөтэй адилхан байсан гэнэ.

2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд Европын Эмийн Агентлаг /EMA/ “BioNTech” болон “Файзер” /Pfizer/ консорциумын хамтран боловсруулсан “Comirnaty” гэх вакциныг мөн баталж, хүлээн зөвшөөрсөн. Мөн Еврокомисс ч хэрэглэж болох вакцин гэж хүлээн зөвшөөрсөн.

Тус компани хүүхдүүдэд вакцин хийлгэх зөвшөөрлийг авахын тулд судалгааны үр дүнгээ АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа /FDA/, Европын Эмийн Агентлаг /EMA/ зэрэг зохицуулагч байгууллагуудад илгээхээр төлөвлөж байгаа аж. “Pfizer-BioNTech” компани нь долдугаар сараас хойш АНУ-д хүүхдүүдийн дунд “COVID-19”-ийн халдварын тохиолдлын тоо 240 хувиар нэмэгдсэн нь энэ насны хүмүүст вакцин хийлгэх шаардлагатай байгааг харуулж байгааг онцолсон.

Өмнө нь, Америкийн “Pfizer” компанитай хамтран “COVID-19” -ийн эсрэг вакцин боловсруулсан “BioNTech” компани нь 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцины зохих зөвшөөрлийг авна гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан ба вакциныг үйлдвэрлэх бэлтгэл ажлыг хангасан байна.
Жилийн эцэс гэхэд зургаан сартайгаас эхлэн хүүхдэд зориулсан вакцины судалгааны талаархи мэдээлэл гарах төлөвтэй байгаа хэмээн тус компани онцоллоо.

(Эх сурвалж: lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button