Нийгмийн

Цамбагарав ууланд алга болсон Италийн иргэн Улаанбаатар руу явсныг нь тогтоожээ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Цамбагарав ууланд Италийн иргэн 76 настай Л ууланд авирахаар гараад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр аялал, жуучлалын “Казак тоур” компанийн атомашинаар энэ сарын 24-ний 09:00 цагт Цамбагарав уулын бэлд хүргүүлж, 17:00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлсэн боловч буцаж ирээгүй гэнэ.  Улмаар “Казак тоур” ХХК-ийн захирал Д маргааш нь 10:18 цагт аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Баян-өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найман алба хаагч, нэг автомашинтай 15:50 цагт очиж, 2 бүлэгт хуваагдан 3728 метрийн өндөрлөг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэвч тодорхой үр дүнд хүрээгүй тул мөн өдрийнхөө 21:30 цагт эрэн хайх ажиллагаагаа түр зогсоосон аж.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан зургаан алба хаагч, нэг эрэлч нохой, нэг автомашин, Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар А.Ерханатаар ахлуулсан зургаан хүн, нэг автомашинтай, нийт 11 хүн, нэг эрэлч нохой, хоёр автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 21:10 цагт очжээ. Нийт 20 хүн, нэг эрэлч нохой, гурван автомашинтай ажилласан байна.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд Италийн иргэн Л 25-ны орой малчин Д-гийнд хоноод маргааш нь Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлийн автобусаар нийслэл хот руу явсныг тогтоолоо. Иймд эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Б.Гансүлд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button