Нийгмийн
“Lil Thug E”-д туслах хандивын албан ёсны сайтыг нээжээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр цусны цочмог хорт хавдар тусан, эмчлүүлж байгаа билээ. Монголд эмчлэх боломжгүй тул аль болох ойрын хугацаанд гадаад явж, яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон юм.
“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй”, “Хайртай гэж хэлээч”, “Хүлээ” зэрэг олон, олон хит дуугаараа олны хүндлэлийг хүлээсэн түүнд туслах хандивын аян гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Г.Төгөлдөрт туслах хандивын албан ёсны сайтыг нээжээ. Ингэснээр таны өргөсөн хандив сайтаар дамжихгүй ээжийнх нь /ХААН БАНК - 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/ дансанд шууд шилжинэ. Мөн хандивын аяны явцыг харах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.