ВИДЕО КОНТЕНТ

Гэгээн дурсгалд| “BOOM”: Бидний бяцхан Төөгөө

Түүний гэгээн дурсгалд зориулав.

Бидний дундаас нэгэн од харван одов. Eguur.mn сайт энэ удаагийн “Boom” буландаа реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E-г онцолж байна.

-1991 оны арванхоёрдугаар сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн.


-Түүний бага нас 11 сургуулийн урд талын 48-р байранд өвөө, эмээгийн хамт өнгөрсөн.

-Тэрээр Монгол Улсын их сургуулийг Микробиологич мэргэжлээр төгссөн.


-Гэсэн хэдий ч урлагийн замд эргэж буцалтгүй орж олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болж чадсан юм.


-Ахлах ангид байхдаа “Gandbonniz” хамтлагийг үүсгэн байгуулж Rap Dembee-д оролцдог байжээ.

-2011 онд "Лойчихсон бүлэг"-т нэгдэж уран бүтээлээ туурвих болсон.


-“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй”, “Хайртай гэж хэлээч”, “Хүлээ” зэрэг олон, олон хит дуугаараа олны хүндлэлийг хүлээсэн.


-Зөвхөн реп хийхээс гадна дуулдаг, продюсер хийдэг, олон талын авьяастай.

-Тэр уран бүтээлийн хажуугаар яггүй сагсчин гэдгээ харуулсан.


-Тэрээр сонирхогчдын лиг болох “Friends league”-т олон жил тоглосон.

-Улирлын үнэ цэнтэй тоглогч ч болж байв.

-Түүнийг хүний хайлан байсныг бүгд мэднэ.


-Түүний хамгийн дотны хүн ээж нь байв.

-Ээжийн хайртай хүү тэрээр үгнээс нь нэг ч удаа зөрж үзээгүй гэдэг.


-Тэр үргэлж инээж явдаг гэгээн нэгэн байв.

-Түүний инээмсэглэл бидний сэтгэлийн гүнд хадгалаастай үлдэж байна.


-Шинээр төрөн гарч буй реппер дүү нараа хамгийн их дэмждэг, үлгэрлэдэг залуу тэр л байв.

-Тэрээр дууны үг, аяа өөрөө зохиодог уран авьяаслаг залуу байлаа.


-Түүний төлөө Монголын бүх репперүүд нэгдэж дуу гаргасан удаатай.

-Мөн урлаг соёлын одууд ч түүний төлөө л нэгдэж байв.


-Тэр нийгэмд маш их орон зайг эзэлсэн өөрийн өнгө төрхтэй уран бүтээлч байлаа.


-Тэр хийсэн уран бүтээл, гэрэлт инээмсэглэлээр бидний дунд үүрд оршсоор байх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-27 08:51

Гүн эмгэнэл илэрхийлье

Зочин
Зочин
2022-09-27 08:56

Um sain amgalan boltugai

Зочин
Зочин
2022-09-27 08:56

Бидэндээ дахин төрөөрэй

Зочин
Зочин
2022-09-27 08:57

Ум сайн амг�##�ан болтугай

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
2022-09-27 19:49

Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин
2022-09-29 18:27

Үнэхээр харамс�##�тай байна ????????????

Холбоотой мэдээ

Back to top button