Lil Thug E агсны гэгээн дурсгалд: Маргааш түүний найзууд цомгийн нээлтийг нь хийнэ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөрийн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний найзууд энэ сарын 21-нд буюу маргааш цомгийн нээлтийг нь хийхээр болжээ.
Тэрээр 2021 оны есдүгээр сард УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон. Яаралтай химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бөгөөд мөн чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатайн улмаас Турк улсын Истанбул хотыг зорин эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ эхлүүлсэн байдаг. Гэвч 2022 онд өвчний улмаас таалал төгсөж Монголын урлагт нөхөж барашгүй гарз тохиосон.
Түүний хувьд нэгэн цагт Монголын урлагт хамгийн тод гялалзаж явсан бөгөөд “Алгасья”, “Хүлээ”, “Одоо”, “Хором”, “Hey”, "Forevermore", "Минийх", "Чамтай" , "Чамтай" зэрэг дуунууд нь одоо ч үнэнч сонсогчдынх нь зүрхэнд эгшиглэж буй.
Тус цомгийн нээлт “Партизаны Гудамж” цомгийн нээлт 6 сарын 21-нд 19:00 цагаас ‘505 el club’-д болох юм. Цомгийн нээлт биет хэлбэрээр гарж байгаа бөгөөд нээлтэнд ирсэн эхний 80 хүнд T-shirt бэлэглэх аж. Цомог болон тасалбар нийлээд ₮30 мянгаар зарагдах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.