Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөх Э.Оюунболд дөрвөн төрлийн сэргээш хэрэглэсэн гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооноос өчигдөр /2019.08.26/ албан ёсоор зарласан. Шинжилгээгээр Станазолол, Мелдониум, Гидрохлортиазид, Хлортиазид гэдэг дөрвөн төрлийн сэргээшийн бодис илрээд буй.
Станозолол нь хүний биед үүсдэггүй анаболик стероид төрлийн гормон. 1974 онд Олон улсын олимпын хорооноос үүнийг сэргээшид тооцон, тамирчдад хэрэглэхийг хориглосон байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл хүнд төрлийн спортын тамирчдын хамгийн өргөн хэрэглэдэг сэргээшийн нэгт тооцогддог агаад, булчингийн масс нэмэх, хүч тамир оруулах үйлчилгээтэй юм. Биен дээр тууралт үүсэх, нүүр дугариг хэлбэртэй болох гэх мэт гаж нөлөөтэй. Гадны орнуудын тухайд үүнийг мал амьтанд хүч тэнхээ оруулах, ясыг нь бэхжүүлэх зорилгоор ашиглах нь элбэг бөгөөд, үүний нэг түгээмэл жишээ нь хурдан моринд тарьж, уралдуулдаг явдал юм.
Харин Мелдониум бодис нь судас тэлж, амьсгалаар авах хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлдэг бол үлдсэн хоёр химийн нэгдэл нь шээс хөөх үйлчилгээтэй аж. Ихэвчлэн зүрх, судасны хүнд өвчтэй хүмүүс эдгээрийг эмэн байдлаар хэрэглэж, усан хавангаа хөөдөг гэдгийг мэргэжлийн хүн хэлж байв.
Иймээс Э.Оюунболдоос илэрсэн дөрвөн төрлийн сэргээшийн хоёр нь хүч тамир нэмэгдүүлэх үйлчилгээтэй бол, үлдсэн хоёр нь тэдгээрийн шинж тэмдгийг дарах, шээсний замаар туух зорилготой мэт харагдаж байгаа юм.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даанч тийм байх давчхаад хурд хийгээд байсын аргагүй2
https://ru.m.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%82%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B7%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BB
хаха давчаад хурд хийгээд байсан ийм учиртай юм байна одоо янцгаах вийдээ