ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 0.1 хувиар бууруулжээ

Дэлхийн банкнаас хамгийн сүүлд мэдээлснээр, Монгол Улсын эдийн засаг 2021 онд 4.5, 2022 онд 5.2 хувиар өсөх тооцоолол гарсан байна. Үүний өмнөх тооцоололд, энэ оны эдийн засгийн сэргэлтийг 4.6 хувь байхаар дурдаад байсан.

Өөрөөр хэлбэл Дэлхийн банк шинэчилсэн судалгаагаараа, манай улсын эдийн засгийн өсөлтийн 2021 оны төсөөллийг 0.1 хувиар бууруулжээ. Харин үүнд:

  • Хүн амын дунд цар тахлын шинэ давлагаа дэгдсэн
  • Хилийн боомтуудын үйл ажиллагааны саатал удаан үргэлжилж буй зэрэг хэд хэдэн шалтгаанууд нөлөөлсөн талаар Дэлхий банкнаас онцолжээ

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Төсвийн зарцуулалт их хэмжээтэй байгаа нь далд өрийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна” гэж  мэдээлсэн байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button