НийгмийнУЛС ТӨРЯрилцлага

Б.Пүрэвдорж: МАН-ын зарим гишүүн зориг гаргаж, ЗГ-ыг огцруулахгүй бол бид амжилт олохгүй

УИХ-ын намрын чуулган эхэлж буйтай холбогдуулан, сөрөг хүчний төлөөлөл болгож, АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-“КОВИД”-ЫН ЭСРЭГ ЗАРЦУУЛСАН МӨНГӨНИЙ ТАЙЛАНГ ШААРДАЖ БАЙНА-

-Танай намынхны “Одоо боллоо” жагсаалын гол зорилго юу юм вэ?

-Коронавирсийн цар тахлын улмаас ард түмний амьдрал маш хүнд байдалд орж байна. Монгол Улс өвчлөл болон нэг сая хүнд ногдох нас баралтаараа дэлхийд тэргүүлчихлээ. Гэхдээ төсвийн болон гадаадын улс орноос ирсэн зээл тусламжийн маш их мөнгийг зарцуулж байгаа. Дэлхийн улс орнууд ДНБ-ийхээ 17 хувийг л коронавирусийн эсрэг зарцуулж байгаа. Зарим улсууд бүр 3-4 хувийг зарцуулсан ч халдварыг хумьж, өндөр үр дүн гаргаж чадаж байна. Гэтэл Монгол Улс 20 их наяд төгрөг зарцуулсан боловч харамсалтай нь ямарч үр дүнд хүрсэнгүй. Энэ нь ДНБ-ний бараг 60 хувь. Ийм их хөрөнгө зарцуулсан ч, эдийн засаг элгээрээ мөлхөж, үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүд зогссон нөхцөл байдалд байна. Ковидын хуулиар дарангуйллыг бий болгож байна. Ямар ч тооцоо судалгаагүйгээр УОК шийдвэр гаргаж байна. Энэ нь ААН-үүдийг үйл ажиллагаа явуулахад хүнд байдалд оруулсаар ирлээ. Иймд бид “Одоо боллоо” жагсаалаа зохион байгуулж байгаа юм.

-“Ковид”-ын эсрэг зарцуулж буй төсөв мөнгөнд сөрөг хүчний зүгээс хяналт тавьж чадав уу?

-Эрх баригчид “ковид”-ын хуулийг баталсан. Хугацаа нь дуусаад дахиж сунгасан. Үүгээрээ Засгийн газар маш хяналтгүй ажиллах эрхийг олж авсан. Тооцоо судалгаагүйгээр маш их хөрөнгө зарцуулсан. Гэвч үр дүн байхгүй. Тайлан ч алга. Ийм нөхцөлд бид жагсаал цуглаанаа хийж, ковидын хуулийг хүчингүй болгох, Засгийн газрын ковидын эсрэг зарцуулсан мөнгөний тайланг гаргах шаардлагыг тавьж байна.

-Ардчилсан намынхан ордон дотроос биш гудамжнаас л тэмцдэг нам боллоо гэх шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Парламентад хэт цөөхүүлээ. Ардчилсан намаас 11 гишүүн сонгогдож гарч  ирсэн, үүн дээр хоёр гишүүн бүлэгт нэмэгдсэн. Энэ бол хэтэрхий цөөнх. Ковидын хуулиар гишүүдийн үг хэлэх эрхийг хоёр минутаар хязгаарласан. Дээрээс нь шүүмжлэлтэй үг хэлэнгүүт микрофоныг нь хаадаг, боодог. Иймд бид үгээ хэлэх, иргэдэд үйл хэргээ танилцуулахын тулд жагсаал цуглаан хийхээс өөр зайлшгүй нөхцөл байдалд хүрч байна.

-"КОВИД”-ЫН ХУУЛИЙГ СУНГУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭНЭ-

-Таны хувьд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хоёр удаа үг хэлэх эрхээ хаалгаж байсан?

-Миний үгийг байнга л хаадаг шүү дээ. “Ковид”-ын хуулиар Монголд дарангуйллыг бий болгож байгаа санагддаг. Энэ хуулиар маш том эрх мэдэл авсан. Удахгүй хээрийн сургуулилтынхаа дагуу дарангуйллыг бий болгож, ард түмнийг бос суу гэдэг болно. Ийм л төртэй болох гээд байна. Коронавирусээр далимдуулж хүний эрх, эрх чөлөө болоод бизнесийг хааж боохдоо гаршаад сурчихлаа. Энэ бол дараагийн дарангуйллын эхлэл шүү гэдгийг ард түмэн мэдрэх ёстой.

-“Ковид”-ын хуулийг нэг удаа сунгасан. Арванхоёрдугаар сарын 31-нд дуусахаар дахиад сунгана гэдэг шуум бий. Энэ үед та бүхэн ямар арга хэмжээ хэрэгжүүлж, хэрхэн тэмцэж ажиллах вэ?

-Энэ хуулийг сунгуулахгүй байх тал дээр бид эцсээ хүртэл тэмцэнэ.

-Тухайлбал?

-УИХ дээр бойкот хийх, жагсаал цуглаан хийж ард иргэдийнхээ дэмжлэгийг авах зэргээр тэмцэнэ. Хэт цөөхөн гишүүдийн үгийг олонхоороо дарангуйлаад хуулиа батлаад явах магадлал өндөр байгаа.

-Засгийн газрын хуралдаанаар ирх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Төсөвт хэрхэн хяналт тавья гэж бодож байна вэ?

-Засгийн газрын өр хэрээс хэтэрсэн. Эдийн засгийг сайжруулах ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр ихэвчлэн хүмүүсийн амыг хаах зорилгоор бэлэн мөнгө тараах халамж хэтрүүлэх зүйлүүдийг хийж байна. Ингэхдээ дандаа гадаадын зээл тусламжаар хийж байгаа. Дотоодын санхүүгийн тооцоо судалгааг хийж чадахгүй байгаа. Өр хэрээс хэтэрлээ. 2016 оноос хойш 4 тэрбум ам.долларын зээл авсан. Хийж бүтээсэн томоохон бүтээн байгуулалт нэг ч алга. Энэ бүх хөрөнгийг иргэдийн амыг таглах, сонгуулиа худалдаж авах зэрэгт л зарцуулж байна. Энэ хэрээрээ өр хамгийн ноцтой зүйл болон хувирчихлаа. Цаашдаа Монголын тусгаар тогтнолд нөлөөлөх хэмжээнд ч очино. Тиймээс төсвийг батлахдаа ДНБ-ий алдагдлаа хоёр хувьд барих, хямгатай хөрөнгө оруулалтаа. Тиймээс төсвийн зардлагын дэд хорооны даргын хувьд алдагдлыг хоёр хувьд барих шаардлагыг тавьж байгаа.

-Э.БАТ-ҮҮЛ БААТАРЫН САНААЧИЛГААР ХОЁР НАМЫГ НЭГТГЭХ ЯВЦ ҮР ДҮНТЭЙ БАЙНА-

-Танай сөрөг хүчний дотоод эв нэгдэл хэр нэгдэж байна вэ. Дуу хоолойгоо илэрхийлэх тал дээр хэр эвлэлдэж байна. Сөрөг хүчин болоод бүлгийн дарга сул байгаа гэдэг шүүмжлэл тасрахгүй байгаа шүү дээ?

-Э.Бат-Үүл баатарын санаачилгаар хоёр намыг нэгтгэх явц үр дүнтэй байна. Нөхөн сонгуульд хамгийн чухал нь бидний эв нэгдэл. Бидний эв нэгдэл сөрөг хүчний байр суурийг илүү хүчтэй болгох учиртай. Мөн Э.Бат-Үүл баатарыг оруулж ирэх гол зорилготой. Тиймээс сөрөг хүчнийхээ байр суурийг биелүүлж байна. Бүлгийн даргын хувьд ч өөрийн дуу хоолойг хүргэдэг сайн улстөрчийн нэг гэж үзэж байна.

-ҮХНӨ-ийн талаар чуулган эхлэхээр ярих төлөвлөгөөтэй байгаа. Ардчилсан намын байр суурийг тусгана гэсэн. Энэ талаар танай намынхан байр сууриа нэгтгэж амжив?

-ҮХНӨ-ийн зайлшгүй хийх ёстой. Ялангуяа 6.2-т газрын доорх баялаг нийтийн өмч байна гэж хэт ерөнхий заалт оруулсан. Үүнээс болж Ард түмний мэдэлд байх ёстой зүйл хэтэрхий гажуудсан. Түүнчлэн илүү хүчтэй төртэй байх, парламентийн засаглалыг илүү түвшинд хүргэхийн тулд пропорционал түвшинд хүргэх зайлшгүй шаардлага байгаа. Хэд хэдэн зүйл дээр бид ҮХНӨ-ийг дэмжинэ. Санал нэгдэхгүй ч зүйлс бий.

-ҮХНӨ дахин хийхэд хүрвэл МАН-ынхан улам гаарна гэдэг өнцөг бий шүү дээ?

-Гэхдээ 2024 онд хүртэл ҮХНӨ-өөр парламентад өөрчлөлт орохгүй гэж бодож байгаа. Тиймээс иргэдийн сонголтын дагуу гишүүнийхээ үүргийг биелүүлээд л явна.

-ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ЦААСАНД ГАНЦ ХОЁР ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ-

-Одоогийн Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг цуглуулж байгаад танай нам чимээгүй болчихсон. Тохиролцоонд хүрээд чимээгүй болчихов уу гэсэн хардлага байна л даа?

-Огцруулах санал дээр би гарын үсэг зурсан. Ганц хоёр гишүүн гарын үсэг зураагүй тал бий. Хамгийн гол нь олонх иргэдийнхээ үгийг чихээ тавьж сонсох юм бол энэ Засгийн газар үнэхээр хангалтгүй ажиллаж байгаа. Тийм учраас хэт олонх байгаа МАН-ын зарим гишүүд энэ асуудал дээр эр зориг гаргахгүй бол бидний хэдэн гишүүд амжилт гаргах боломжгүй ээ.

-Та үе үе сэдвүүд гаргаж ирээд орилж, хашхичаад ярьдаг. Гэхдээ тэгсхийгээд л намжчихдаг. Шантааж хийдэг юм уу, үнэхээр хүчгүйдээд байдаг юм уу?

-Үнэхээр хүчгүйдэж байна. Хуваагдмал байсан учир миний хийж буй тэмцэл ар талдаа намын дэмжлэггүй явж ирлээ. Тиймээс ганцаараа хичнээн тэмцлээ ч ард дэмжих улстөрийн хүчин байхгүй. Мөн олуулаа нийлж байж улстөрийг илүү хүчтэй хийдэг. Гэхдээ зарим нэг нь эрээнтэй бараантай орчлонд айдаг л байх. Миний бие ард түмний хүсээд буй зүйлийг л хүргэхийн төлөө явдаг. Парламентад, дарга нарт ард түмний үгийг хүргэх тэр үүргээ л биелүүлж байна. Хүн бүрт, иргэн бүрт асуудал бий. Тэр болгоныг хүргэх боломж байхгүй л дээ. гэхдээ тэр олон дундаас хамгийн чухал болоод олон хүнийг хамарсан асуудлыг л би хүргэхийн төлөө ажилладаг. Гэхдээ зарим асуудлыг дахин дахин яриад байх боломж үнэхээр байдаггүй. Тухайлахад, хуурамч шатахууны асуудал бол машинтай хүн бүрийн нийгмийг хамарсан асуудал. Жилд 100 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг компаниуд миний эсрэг хичнээн ажиллалаа ч би тэмцлээрээ тэдний ард гарч байгаа. Зарим асуудлын талаар зөвхөн дуу хоолойгоо хүргэх үүргээ л биелүүлдэг.

-ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС БАРИГДВАЛ ХОВД АЙМАГТ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИНӨ-

-Олон жил царцаж гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхэлж, асуудал нь ид яригдаж байна. Энэ тал дээр та Ховд аймгийн гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ёстой. Татваргүй орчин, эдийн засгийн чөлөөт бүсээс илүү үйлдвэрлэлийг хөгжүүлдэг чухал зүйл нь хямд эрчим хүч байдаг. Хямд эрчим хүчтэй газар үйлдвэрлэл хөгждөг. Тиймээс энэ цахилгаан станц ашиглалтад орсноор манай Ховдод хямд эрчим хүчийг бий болгох боломж бүрдэнэ. Энэ станцын ачаар үйлдвэрлэл хөгжсөн аймаг болно.

-Нөлөөллийн бүс дэх айлуудынх нь гомдол саналыг шийдэхгүйгээр ажлаа эхлүүлэх гэж байгаа гэх маргаан бий?

-Засгийн газраар хэлэлцсэн энэ асуудлын нарийн учрыг би сайн мэдэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гэрэл
Гэрэл

засгийн газраас гадна ард түмэн чинь үхээд дууслаа дараагийн сонгуульд хэн та нарыг сонгох юм бэ үлдэхгүйн байна шүү тэнэгээ мөнгө хөрөнгө эрх ямба яриад байхын өөр юм толгойд нь ордоггүй олгой толгой юм уу

Нэргүй
Нэргүй

Амжилт олохгүй гэнэ үү?! Согтуугаар машин жолоодож хөдөлгөөнд оролцож аваар гаргахдаа…бас л сонин хүн шүү

Zochin
Zochin

Darluullaa geed hutsaad bh ym tanai Ardchilsan nam l erh medelgui blsndoo uur chn hurch teriigee niigmeer ni hamtad ni daramtluulsan meteer tarhi ugaahaa boli

Хах
Хах

Күй эээ чи яаж дарлуулаад байнааа. Дандаа л гонгинож байнааа.

Зочин
Зочин

Пүрэвдоржоо 11 сард хугацаа нь дуусах сая тун файзэр вакцин авчирсан. Одоо хугацаа нь дууслаа хэнийг шонд өлгөх вэ. Ярьж үзээч хэрэггүй ч�##�чиж байхаар

Зочин
Зочин

Ene hun n shog bj bolnoo humuusee. Hen bh n yahav. Helj bgaa ug n unen sh dee

Зочин
Зочин

хошин шогийн эзэн

гинж
гинж

чамтай нийлж гарын үсэг зурах хүн гэвэл би зааж өгье.чиний найз нар болох өвгөнийг хөндийхөн байна

Иргэн
Иргэн

Ямар эргүү амьтан чамтай нийлвэл гэж энэ нээрээ засрахгүй т1 шүү

Зочин
Зочин

Энэ засаг огцрох болзлоо �##�ь хэдийн хангачихсан шүү дээ. Хэрвээ өнөөдөр Оюун-Эрдэнийн оронд М.Энхболд байсан бол Оюун-Эрдэнэ яаж чичирч дайрч давшилж огцор гээд байж сууж чадахгүй дөвчигнөж байх байсан бол? Мөн тийм шударга үнэний төлөө л юм бол олон олон �##�даатай үйл явдлууд болж байхад уучлаарай бид ингэж �##�длаа гээд сайн дураараа огцорч чадахгүй л байгаа биз дээ. Үгүй дээ гэхэд уучл�##� гуйхгүй л бна шүү дээ. Тэгэхээр үнэхээр улс орныхоо төлөө биш хувийн эрх ашгийг хамга�##�ж улсаас мөнгө цохих сонирхолтой нөхөр байгаа нь тодорхой бна. Тэгээд ч энэ хүний чадвар, мэдлэг нь хүрэхгүй бна л даа.

Холбоотой мэдээ

Back to top button