Нийгмийн

Ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрийн тээвэрлэлтийг хянажээ

МХЕГ, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ашиглагдаж байсан болон ашиглалтаас гаргаж буй цацрагийн үүсгүүрүүдийг тусгай байгууламжийн хадгалалтад шилжүүлэх, үүсгүүрүүдийг тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж ажиллалаа.

Тус үйлдвэрийн газар нь үндсэн таван чиглэлээр 130 гаруй цацрагийн үүсгүүрийг холбогдох тусгай зөвшөөрөлтэйгөөр ашигладаг бөгөөд болзошгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор цацрагийн үүсгүүрийн эрсдэлийн үнэлгээ хийж үүсгүүрийн ашиглалтын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Цөмийн энергийн тухай хуулийн дагуу технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийг тусгай байгууламжид төвлөрүүлэн хадгалуулах зохицуулалттай байдаг. Мөн эзэмшигч нь тодорхойгүй, хаягдсан цацраг идэвхт материалыг эрх бүхий байгууллагын хяналтан дор уг тусгай байгууламжид үнэ төлбөргүй шилжүүлдэг.

Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд цацрагийн үүсгүүрийг худалдаж авахдаа нийлүүлэгч эсвэл үйлдвэрлэгчтэй 2 талт гэрээг байгуулж, уг гэрээнд ашиглалтын хугацаа дууссаны дараа үүсгүүрийг үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид буцаах асуудлыг тусгасан байх шаардлагатай.

Цацрагийн үүсгүүрийн тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл, холбогдох мэдээллийг https://igov.mn/, http://inspection.gov.mn/new/ цахим хуудсаар авах бүрэн боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button