ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Дуучин Шакира “халдлага”-д өртлөө

Поп дууны супер од Шакира хүүтэйгээ Барселонагийн цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахад нь хоёр бопон гахай дайрсан мэдээлэл байна.

Өдгөө 44 настай дуучин бүсгүй бодон гахайтай “зодолдоход” хоёр гахай Шакирагийн цүнх, гар утсыг нь булаагаад зугтсан аж.

Тэрбээр өөрийн “Инстаграм” хуудсан дээрх 70 сая дагагч, фэнүүддээ бичлэгээрээ энэ тухайгаа ярьсан байна. “Би бодон гахайн дайралтад өртлөө. Тэгэхэд би найман настай хүү Милантайгаа хамт байсан” гэжээ. Гахайн урж ноорхой болгосон цүнхээ камерт харуулаад “Цэцэрлэгт хүрээлэнд над руу дайрсан хоёр бодон гахай миний цүнхийг ийм болгосныг хар даа” гэжээ.   

Шакира бол алдартнууд оршин суудаг хөл хөдөлгөөн ихтэй хотын зах болох Коллсерола хот руу байнга дайрч хүмүүсийн хог хаягдлаар хооллодог  бодон гахайн дайралтад өртсөн хамгийн сүүлийн хохирогч гэгдэж байгаа юм.

(Эх сурвалж: msn.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button