ДАШТ анх удаа хагас цагийн тоглолт хийж, BTS, Шакира, Жастин Бибер дуулав
“FIFA” анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-д хагас цагийн тоглолт хийв. Тус тоглолтод BTS, Мадонна, Жастин Бибер, Шакира зэрэг уран бүтээлчид дуулж АНУ-ын “Super Bowl”-ийн хагас цаг мэт өнгөрсөн байна. Хагас цагийг Мадонна эхлүүлж, 2000-аад онд хит болж байсан “Music” дуугаа дуулжээ. Тэрбээр Бразилын хөлбөмбөгийн домгууд болох Роналдо, Роналдиньо нартай хамт тайз дээр гарч ирсэн юм.
Мадоннагийн дараа “BTS” хамтлагч гарч ирж “Dynamite” дуугаа дуулжээ. Тус хамтлаг дуулсны дараа жүжигчин Жэйсон Судейкис, Брэндан Хант нар Жастин Биберийг тайзнаа дуулна хэмээн танилцуулсан байна. Бибер тоглолтын хэмнэлийг “Everything Hallelujah” дуугаараа арай удаашруулж, дуун сүүлийн үгийг “World Cup Hallelujah” болгон өөрчилжээ.
Эцэст нь Шакира болон Нигерийн “Burna Boy” гарч ирж энэ жилийн ДАШТ-ийн сүлд дүү болох “Dai Dai”-г дуулсан байна. Тоглолт эхлэхээс өмнө финал уламжлалт ёсоор 15 минутын завсарлагаас хазайлаа гэж хүмүүс хагас цагийн тоглолтыг шүүмжилж байсан юм. Хагас цагийн тоглолт 11 минут үргэлжилсэн ч ажилчид талбайгаас тоног төхөөрөмж зөөх хугацаатай нийлүүлээд 27 минут болсон байна.
Эх сурвалж: Reuters











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.