НИЙГЭМУЛС ТӨР

“Pandora Papers”-д “Ядуу орны улс төрч Сү.Батболд хүртэл багтжээ” гэх утгаар ёжилжээ

“ICIJ” /International Consortium of Investigative Journalists/ буюу Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Консорциумаас дэлхийн улс төрчид, бизнесмэнүүд оффшор бүсийг хэрхэн овжин ашигладаг болохыг олж илрүүлжээ.

Тэдний дунд Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар ч багтаж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг “Pandora Papers” /Пандорагийн баримт бичиг/ өчигдөр ням гараг /2021.10.03/-т ил болгожээ. Дэлхийн том том албан тушаалтан, улс төрчид болон бизнес эрхлэгчдийн оффшор бүс дэх дансны мэдээлэл нь ойролцоогоор 11,9 сая баримт бичгээс бүрджээ.

Мөн Йорданийн хаан II Абдулла Ибн Хусейн, Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениатта болон Дэлхийн одоогийн болон хуучин хэдэн арван төрийн тэргүүнүүд, нэр нөлөө бүхий тэрбумтангууд бүгд оффшор бүсийг ашигладаг нь ил болжээ. Түүнчлэн мөрдөн шалгах явцад 150 хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сэтгүүлч гар бие оролцжээ. Тэд “ICIJ”-ийн мэдэлд байсан 11,9 сая нууц баримт бичгийг бүтэн хоёр жилийн турш ухаж судалсан аж.

Эдгээр баримтууд нь оффшор бүсийн гүйлгээ болон Дэлхийн санхүүгийн бодлого хоёрын хооронд ямар ойр холбоо хамаарал байгааг олж тогтоодог. Пандорагийн баримт бичигт дурьдснаар оффшор системийн ашиг орлогыг таслан зогсооход тусалж чадах эрх мэдэл бүхий хүчирхэг нэр нөлөө бүхий улс төрчид нь өөрсдөө хөрөнгөө оффшор бүсэд нуун дарагдуулдаг байгааг онцолжээ. Мөн эрх баригчид ард иргэдийг ядууралд хүргэж буй хууль бус мөнгөний урсгалыг зогсооход төдийлөн хүч хаяхгүй, дорвитой арга хэмжээ авахгүй хойш сууж байгааг ч онцлов. Оффшор данс бол ихэвчлэн “нууц ноёнтон”-ы жинхэнэ эд хөрөнгийг нуухын тулд далдаас удирддаг данс. Энэ удаагийн эрэн сурвалжлах ажиллагаагаар 45 улс орны 130 гаруй тэрбумтангуудын талаархи мэдээлэл ч багтжээ.

Мөн Дэлхийн 90 гаруй улсын 336 улс төрч, эрх бүхий өндөр албан тушаалтан, ялангуяа 35 улсын төрийн тэргүүнүүдтэй хамаатай нууц мэдээлэл ч байгаа аж. “ICIJ” нь оффшор бүсийн 14 компаниас нийт 2.94 терабайтын багтаамжтай нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг цуглуулсан байна. Дээр дурьдсан 336 улс төрч нь татвараа нуун дарагдуулах замаар татваргүй бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хууль бусаар олж авсан мөнгөө хадгалсан байна. Энд хамгийн сонирхол татсан зүйл бол манай Монголын хоёр ч улс төрчийн нэр холбогджээ.

Нэг нь бол Ерөнхий сайд асан Сү.Батболд. Түүний нэр оффшор бүсэд бүртгэлтэй байгаа нь одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд Пандорагийн барист бичигт анх гарч байсан удаатай. Тэгвэл энэ удаад бас Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Prime Edge Ltd” хэмээх компанийн нэрээрээ дахин холбогджээ. Харамсалтай нь одоогоор Сү.Батболдтой холбоотой нарийн ширийн мэдээлэл байхгүй байгаа бөгөөд “ICIJ”-аас Пандорагийн баримт бичигт Монголын хоёр улс төрч хүртэл орсон гэж ёжилсон байна.

Ядуу зүдүү “Си” ангилалд багтдаг жижиг улс орны улс төрч багтсан гэх өнгө аясаар ёжилжээ. Нөгөөх үлдсэн нэг улс төрчийн нэрийг баримтад дурьдаагүй байна. Ер нь оффшор бүстэй холбоотой мэдээлэлд хүссэн хүн болгон нэвтэрчихдэггүйг энд бас онцлох нь зүйтэй болов уу. Зөвхөн “ICIJ”-гийн гишүүнчлэлтэй тусгай гишүүд нэвтрэх боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-04 19:14

Цаагуураа ардчиллынхан Сү- гээд мөнгө аваад жагсаж байгаа байх дөө

Холбоотой мэдээ

Back to top button