НийгмийнНИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

ХӨНДӨХ СЭДЭВ: Брэнд гутлын үнэд ч хүрэхгүй цалинтай багш нар дэлхийн иргэнийг хүмүүжүүлэх үү

Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр. Юун түрүүнд Эгүүр.мн сайтын хамт олноос оюуны илч гэрлээ түмний үрсэд харамгүй хайрласан, хайрласаар яваа Монголынхоо бүхий л багш нарт баярын мэнд хүргэе. Гэвч энэ өдөр зөвхөн баярын өдөр биш юм. Баярлах гэхээс илүү энэ өдөр сургалтын орчин, мэргэжлийн сэтгэл ханамж, нийгэм эдийн засгийн асуудлаа бодитоор ярьж, харьяа яамандаа хандаж үгээ хэлэх ёстой юм. Тэр ч утгаараа бид брэнд гутлын үнэ хүрэхгүй цалингаар дэлхийн иргэн бэлтгэж буй багш нарын нийгэм, эдийн засгийн байдлыг онцлон хөндөж байна.

Манай улс 839 Ерөнхий боловсролын сургуультай. Тэдгээрт 34073 багш ажиллаж байна. Тэдгээрийн багшийн төлөөлөл болгож бид аймаг, нийслэл, сумын сургуулийн гурван багштай холбогдлоо. Тэд авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэж буй эсэх, хуримтлал бий болгож чадсан эсэхээ ний нуугүй ярих болно.


Ч.НЭРГҮЙ: ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ИНФЛЯЦИТАЙ УЯЛДУУЛЖ, САР БҮР НЭМБЭЛ УЧИРТАЙ Л БАЙНА

/ Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 71-дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш/

Би 21 жил боловсролын байгууллагад ажиллаж байна. 1995-1999 онд МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Анх ажлын гараагаа Архангай аймгийн Цэцэрлэг сумаас эхлүүлж, зургаан жил ажилласан. Тэгээд Улаанбаатар хотод шилжиж ирээд Их засаг лицей сургуульд нэг жил ажилласан. Түүнээс хойш буюу 2008 оноос хойш Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 71-дүгээр сургуульд багшилж байна. Анх сумын сургуульд багшилж, 30 хэдэн мянган төгрөгийн цалин авдаг байсан. Одоо бол миний үндсэн цалин 808 мянга. Үүн дээр нэмэгдэл авдаг. Түүнээсээ НДШ, ХХОАТ хасуулаад 1 сая 100 мянгыг яг гар дээрээ авдаг.

СЭТГҮҮЛЧ: Энэ бол албан ёсны эх сурвалжаас тодруулж, хийсэн хүснэгт. Тэгэхээр үндсэндээ багш нар ажилласан жилээс хамаараад өөр, өөр хэмжээний мөнгөн дүнг цалин дээрээ нэмэгдэл болгон авч, багадаа 977 мянга 900 төгрөг, ихдээ сая 447 мянгаар сарын хөдөлмөрөө үнэлүүлж буй хэрэг. Гэхдээ дээр нэрлэсэн мөнгөн дүнгээс багш нар НДШ, ХХОАТ-аа хасуулна. Ер нь бол орон нутгийн багш нарын цалингийн хүснэгт үүнээс нэг их хол зөрөхгүй байх.

Багш Ч.Нэргүй лаборатори сургуульд багшилдаг учир дээрх нэмэгдлүүдээс гадна цалин дээрээ 30 хувийн нэмэгдэл авдаг. Улсын хэмжээнд 45 лаборатори сургууль байдаг юм. Тэдгээрт 5000 гаруй багш багшилдаг.

Харин одоо багш Ч.Нэргүйн ярианд үргэлжлүүлэн анхаарлаа хандуулцгаая.

-2021 онд би “Зохиомж” дээд сургуульд магистрын зэргээ хамгаалсан. Магистр боловсролын зэрэг учраас багшийн цалинд хамааралгүй. Гэхдээ Засгийн газар солигдохоос өмнө магистрын зэрэгтэй багш нарыг ахлах ангид багшлуулна гэсэн тул манай сургуулийн багш нар Боловсролын сангийн зээлээр “Зохиомж” дээд сургуульд магистр хамгаалсан. Энэ зээлийг бид таван жилийн хугацаанд төлнө. Би 2021 оны долдугаар сараас төлөөд эхэлчихсэн байгаа. Сард 35 мянгыг төлөхөөр гэрээлсэн. Уг нь нэг мөр төлж болох юм билээ. Гэвч авч байгаа цалин хаанаа ч хүрэхгүй тул хувааж төлөхөөс өөр аргагүй.

Би цалингаа барьцаалаад банкнаас зээл авч, газар аваад байшин барьсан. Дараа нь нэг машин авсан. Ер нь бол банк зээл өгдөг болсон цагаас эхлээд насаараа л банкны зээлтэй амьдарч байна. 2022 оны нэгдүгээр сард цалингийн зээл маань дуусна. Одоо сар бүр 600 мянган төгрөгийн зээл төлдөг. Тэгээд үлдсэн мөнгөөрөө хуримтлагдсан өрөө дарна. Гэртээ хоол хүнс авна. Боломж олдвол ганц хувцас авна. Ганц би ч ийм байгаа юм биш. Монголын бүх багш нар л ийм байгаа байх. Би лав олигтой гутал авч өмсөж чаддаггүй ээ. Гэр бүлийнх нь хүн цалин өндөртэй ажил эрхэлдэг бол л брэндийн гутал авч өмсөх байх. Мань мэт бол амьдралдаа л зарцуулж байна. Ингээд харахаар брэнд гутал авч хүрэхгүй цалингаар бид дэлхийн иргэнийг бэлтгэж байна. Энэ чинь аягүй өрөвдөлтэй, инээдтэй зүйл.

Олон жил багш нарын цалинг нэмэх талаар ярьж байна. Ямар ч ахиц гарахгүй нь. Хүнсний бүтээгдэхүүний үнэ, шатахууны үнэ нэмэгдээд байгаа хэрнэ багш нарын цалин ер нэмэгддэггүй. Тэгэхээр цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулаад сар бүр 2 хувь эсвэл 5 хувиар ч юм уу нэмээд байвал учиртай л байна.

О.БАЙГАЛЬМАА: БАГШААР АЖИЛЛАСАН 20 ЖИЛ ОГТ ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЖ ЧАДААГҮЙ

/Увс аймгийн Улсын тэргүүний Ерөнхий боловсролын лаборатори 1-р цогцолбор сургуулийн химийн багш /

Би боловсролын байгууллагад 20 жил ажиллаж байна. Ажилд ороод анхны сар нь 27 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Харин хоёр дахь сараас нь 54 мянгыг авдаг болсон. Одоо бол миний үндсэн цалин 808 мянга. Үүн дээр анги дааж авсан, кабинеттай, тэргүүлэх зэрэгтэй гээд нэмэгддэг. Түүнээсээ НДШ, ХХОАТ-аа хасуулаад 900 гаргаад л авдаг. Гэвч цалингаараа орон сууцны, цалингийн зээлийг, гэрийнхээ интернетийн зардлыг төлөөд, үлдсэнийг нь сурагчдад тарааж өгөх материал хэвлүүлэхэд зарцуулж байна.

Сар бүр орон сууцны болон цалингийн зээлд 600 орчим мянган төгрөг төлдөг. Орон сууцны зээлийг тэтгэвэрт гарах хүртлээ төлөх хуваарьтай байгаа. Харин цалингийн зээл жилийн дараа дарагдаж дуусна. Одоохондоо бол хоёр хүүхдийнхээ 100, 100 мянгаар л амьдарч байна. Багшаар ажилласан 20 жил огт хуримтлал үүсгэж чадаагүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л амьдарч байна. Тиймээс коронавирус намжихаар ажлынхаа хажуугаар сургалтын төв нээе л гэж бодож байна. Ажлынхаа хажуугаар тэгж л юм хийж ажиллахгүй бол болохгүй нь.

Багш нар энэ мэт хоосон амьдарч байгаа ч сурагчдаасаа кайф авч байгаа учраас шантралгүй ажиллаад байдаг юм шүү дээ.

СЭТГҮҮЛЧ: Яриа өгсөн хоёр багш цалингийн зээлтэй. О.Байгалмаа багш үүнээс гадна ипотекийн зээлтэй. Тэд бол Монгол багш нарын нийтлэг төрх. БШУЯ-наас 2021 оны гуравдугаар сард Сургуулийн өмнөх боловсролын багш нар болон Ерөнхий боловсролын сургуулийн багш нараас судалгаа авахад багш нарын 77.2 хувь нь цалингийн зээлтэй хэмээжээ. Энэхүү судалгаанд,

  • ЕБС-ийн 32,093 багш /94.2 хувь/
  • СӨБ-ын 11 мянган багш оролцжээ.

Судалгаанд оролцсон багш нарын 58.9 хувь автомашины зээлтэй. Үүнийг нэгэн хүчин зүйлтэй тайлбарлаж болохоор. Тодруулбал, ЕБС-ийн дөрвөний нэг нь эрэгтэй багш, СӨБ-ын 97.6 нь эмэгтэй багш байдаг аж. Өөрөөр хэлбэл, эмэгтэй багш нар дийлэнх болжээ. Нөгөөтэйгүүр, багш нарын гэр сургуулиас нь хол байдаг тул ийнхүү зээлээр ч болтугай машин авдаг аж. Үүнийг албаны эх сурвалж онцолсон юм.

Одоо харин дээрх судалгаанд оролцсон ЕБС-ийн багш нарын хуримтлалыг сонирхоцгооё.

ЕБС-ийн багш нарын дийлэнх нь хуримтлалгүй байгааг дээрх инфографикаас харагдаж байна. Энэ бол багш нарын амьдрал ямар байгааг тольдох нэгээхэн дүр зураг юм.

Харин СӨБ-ын багш нар өрхийн хуримтлалтай эсэхээ судалгаанд дараах байдлаар хариулжээ.

Д.НЯМГАВАА: БШУЯ БАГШ НАРЫН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ НЬ САЙЖРУУЛААД, УРСГАЛ ЗАРДЛУУДЫГ НЬ БАГАСГАВАЛ ЗҮГЭЭР...

/ Төв аймгийн Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш /

Багш мэргэжлээр ажиллаад хоёр жил болж байгаа ч хуримтлал үүсгэж чадаагүй л байна. Цалин анх 700 мянгаас эхэлсэн. Өсөөгүй. Гэхдээ үр дүн болон илүү цагаар ажиллаж цалин дээрээ нэмэгдэл авдаг. Тусдаа гараагүй аав, ээж хоёртойгоо амьдарч байгаа тул цалин одоохондоо болоод л байна. Хоёр идэж, хоосон хонохгүй. Харин гэр бүлтэй болох юм бол сард 700 мянган төгрөгөөр амьдарна гэдэг хэцүү аж. Үеийн маань залуу багш нар гэр бүлтэй болчхоод өөөрсдийнхөө хэрэглээг хангаж чадахгүй байгаагаа ярьцгааж байсан. Үүгээр зогсохгүй, залуу багш нар “Багшийн цалингаар амьдрахгүй” юм байна гээд сүлжээний бизнес хийж байна. Яахав залуу багш нар мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй ч цалин мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй байгаа тул ийн өөр сонголт хийж буй байх. Тиймээс БШУЯ багш нарын цалинг огцом нэмдэггүй юмаа гэхэд орчин нөхцөлийг нь сайжруулаад, урсгал зардлуудыг нь багасгавал зүгээр. Учир нь багшаас гарах урсгал зардал маш их байдаг. Тараах материал бэлтгэх бичгийн цааснаас эхлээд гарах зардал их байдаг гэх үү дээ.

Гэхдээ ямартай ч нэг хэсэгтээ сумын сургуульдаа мэргэжлээрээ ямартай ч ажиллаж, туршилгажина. Учир нь багшийн цалингаар хотод амьдрах хэцүү. Байрны түрээсэнд цалингаа өгсөөр байгаад таарна байх.

СЭТГҮҮЛЧ: Мэргэжлээрээ хоёр дахь жилээ ажиллаж буй багш өөрийнх үеийн залуус багшийн цалингаар амьдарч чадахгүйгээ ойлгож, давхар ажил хийж буйг онцоллоо. Үүнээс анзаарвал, шинээр бэлтгэгдэж гарч ирсэн боловсон хүчин амьдралын баталгаагүй байдлаас болж, багшлах хүсэлгүй болж буй аж. Харин яам багш нарын цалингийн асуудал дээр хэрхэн анхаарах гэж буй бол. Бид энэ асуултад хариулт хайлаа.

Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан орон нутагт ажиллах үеэрээ "Сургуулийг болон багш нарыг хооронд нь өрсөлдүүлэхгүй. Мөн сурагчдыг хооронд нь өрсөлдүүлэхгүй. Ахиц дэвшлийн үнэлгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жил эхлэхэд хоцрогдолтой сурагчдыг тодорхойлж, дараа жил ирээд дахиад тэр хичээлээ үнэлэхэд ахиц гарсан байвал, багш нарийн үр дүнд суурилсан санхүүжилт гэдэг урамшуулал олгоно хэмээсэн. Сайдын хэлсэн үгнээс сайн багшид нэмэлт цалин олгоно хэмээх гаргалгаа харагдаж буй юм.

Үүнийг бататган тодруулахад, багш нарын цалинг саяас сая 200 мянга болгохоор яригдаж байгаа аж. Дэлгэрүүлбэл, ирэх жилээс үр дүнд суурилсан санхүүжилтын систем, гүйцэтгэлд суурилсан цалингийн системтэй болохоор ярилцаж, төсөвт тусгажээ. Сайн мэдээ дуулдах болтугай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Багш
Багш
2021-10-05 09:36

Өмнөх үеийнхэн нь хүмүүжүүлээд ирсэн юмдаа уг нь одоо л болохоо байж байна уу багш хүнии сэтгэл л мэднэ дээ

ыб
ыб
2021-10-05 09:40

Багш нар минь стой үнэн бор зүрхээрээ шүү

Зочин
Зочин
2021-10-05 10:12

Эцэг эхээс багшийн ц�##�инг авах хэрэгтэй.Нэг сурагч цагийн 200төг*40сурагч*6цаг=48000. Нэмэлтээр секц, дугуйлангийн төлбөр.Улсаас олгож байгаа багшийн ц�##�ингийн зард�##�аар хими физикийн лабратори, лингафоний кабинет, г�##� тогоо,спорт тоноглол гээд авах юм зөндөө.Сайн сург�##�тыг өргөн мэдлэгтэй,өндөр ц�##�интай сайн тоноглогдсон сургуулиас авах биш үү.Монгол улсын хөгжил �##�ь нэг намаас бус суурь боловсрол, эрхэмсэг оршихуйгаас ш�##�тга�##�ах байх аа....

Хариу
Хариу
2021-10-05 10:44

Одоо муулаад байдаг соцын үед багш нарын ц�##�ин хөлс боломжийн, сайн шүүж ажиллуулдаг байсан. Тэгээд ч сайн багш нартай байсан. Одоо авдаг хэд нь бага учир шилдгүүд нь өөр ажил хийгээд, гологдлууд нь багшаар үлдээд байна. Сөрөг селекц яваад байгаа учир багш нарын чанар, ёс зүй байхгүй болж байна. Бид ирээдүйгээ хүмүүжүүлэх хүмүүст арай учиртай ц�##�ин өгөх хэрэгтэй л дээ. Төсөв хүрэхгүй байна гэсэн үндэслэл бол зүгээр л ш�##�таг. Дарга нар идэж уухаа багасгав�##� багш нарын ц�##�инг үе шаттайгаар нэмээд байх боломжтой. Гэхдээ ц�##�ин нэмэхийн хажуугаар шүүлтийг сайжруулах хэрэгтэй. Мерит зарчим гэдгийг ашиглахгүй бол ц�##�ин нэмэгдүүлэх нь утгагүй.

A
A
2021-10-05 11:21

Bagsh nar bolovsrol olgoh uuregtei. Etseg ehchuud huuhdee humuujuuleh uuregtei.

Зочин
Зочин
2021-10-05 11:42

багш нарын ц�##�инг байж болох доод хэмжээнд барьсаар олон жил явж байна ш дээ.

Зочин
Зочин
2021-10-05 12:10

Брэнд гутлын үнэд ч хүрэхгүй ц�##�интай багш нар дэлхийн иргэнийг хүмүүжүүлэх үү?

Багш
Багш
2021-10-05 18:59

Брэнд гут�##� өмсвөл сайн багш болдог хэрэг үү, сэтгэл байв�##� хөл нүцгэн байсан ч болно

Зочин
Зочин
2023-08-25 19:13
Reply to  Багш

Хуц

Back to top button