ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Уйлж буй Их Британи: Газын хомсдолд орж, гамшгийн хэмжээнд хүрлээ

ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭ

Европчуудын хувьд газын үнэ түүхэндээ байгаагүйгээр хамгийн дээд цэгтээ хүрч нэмэгдлээ. Эхэндээ хэн хүнгүй л газын үнэ өссөн нь түр зуурынх гэж итгэж найдаж байсан ч харин одоо урьдчилан таамаглах аргагүй үр дагаварт хүрлээ. Мянган шоо метр тутамд 1,500 америк доллар хүртэл өсөхийг ч үгүйсгэх аргагүй.  

Өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээр цэнхэр түлшний үнэ 1,177 америк долларт хүрч тэнгэрт хадав.  

2021 оны хаврын тооцооллоос харвал үнэ нь даруй дөрөв дахин өссөн. Европын “ногоон” улс төрөөс болж ОХУ-ын “Газпром” компанийн хувьцааны үнийн саналын хүснэгт зүгээр л тэнгэрт тулж хэзээ ч байгаагүйгээр өссөн. Үүний гол алдаа дутагдал нь ерөнхийдөө коронавируст цар тахлын бодит байдлын шинж тэмдэг болж Европын хувьд эрчим хүчний эх үүсвэр дутагдсанаас асуудал улам хурцдаж эхэлсэн.

ХЭН ХЭН ХОХИРОЛ АМСАВ

Зуны улирал салхигүй тайван өнгөрч байтал альтернатив эрчим хүчний жинхэнэ “стресст үзэгдэл” болж хэд хэдэн ноцтой осол гарч цахилгаан хангамжийн шугам сүлжээ тасрав. Ялангуяа, Франц болон Их Британи үүнд илүү өртөв.

Английн суваг буюу *Ла-Маншийн хоолойн дагуу цахилгаан гүйдэл нийлүүлдэг холбогч шатаж гэмтсэн бөгөөд засварын ажлыг зөвхөн ирэх 2022 оны хавар гэхэд бүрэн сэргээж дуусгахаар төлөвлөжээ.

*Англиар English Channel буюу Ла-Маншийн хоолой бол Их Британийг Францын хойд хэсгээс тусгаарласан хоолой ба урт нь 560 км, хамгийн өргөн хэсэгтээ 240 км, хамгийн нарийн хэсэгтээ 34 км байдаг. Ла-Маншийн хоолой 75 мянган хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг.

Үүнд нэг зүйлийг сануулахад Европчууд одоо “хагас хоосорсон газын агуулах” болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Энэ янзаараа удаан байвал энэ өвлийг Европчууд өнтэй давж чадахгүй эрсдэлтэй.  

Хүйтэн өвлийг дааралгүй өнтэй давах гэж их газ, харин зуны хэт халууныг давах гэж мөн л газ хэрэглэх шаардлагатай. Уг нь бол их л энгийн. Гэвч цаанаа бас нарийн төвөгтэй.

АЗИ vs ЕВРОП

Европын зах зээлийг Азийн зах зээл “мад тавьж” Дэлхийн өнцөг булан бүрээс шингэрүүлсэн хийг хөөрөгдсөн үнээр худалдаж авах хүсэлтэй болов. Ази тивийн хувьд хөгшин Европоос гол ялгаатай нь коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хямралаас илүү богино хугацаанд хөл дээрээ босч нийгэм эдийн засгаа сэргээсэн.

Зах зээлийн нөхцөл гэдэг ерөнхийдөө сул дорой “тоглогч”-дод хэрцгий ханддаг жамтай. Дүрмийн дагуу Их Британийн цахилгаан дулаан, эрчим хүч нийлүүлэгчид урьд хожид байгаагүй газын үнийн өсөлтийг “шок”-ыг тэсч чадалгүй “шалдаа бууж “сул тоглогч” гэдгээ нотлов.   

Жишээлбэл, Их Британийн “Igloo Energy Supply”, “Enstroga”, “Symbio Energy” гэх компаниуд хамгийн сүүлд хаалгаа барив. Энэ бол төгсгөл биш, харин тооцоолж буй үнийн өсөлт нь Английн эрчим хүчний зах зээлийг саажилттай болгож болзошгүй юм. Энэ нь мэдээж эгэл жирийн айл өрхүүдийн газ, цахилгааны үнийг өсгөхөөс гадна цаашлаад капиталист эдийн засаг зүгээр л дампуурна.

Энэхүү хомсдолыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид, ялангуяа гахай, шувууны аж ахуй эрхлэгчид илүү мэдэрч өртдөг. Энд нэг зүйлийг онцлоход хамгийн “гашуун” нь юу вэ гэхээр Европ нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг хянахын тулд эрчимтэй тэмцсэн ч эцэстээ түүнийхээ хор хохирол алдагдлыг амсав.

Хүлэмжийн хийн хомсдлын хор нөлөөг хүнсний бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, ялангуяа шар айраг үйлдвэрлэгчид илүү мэдэрдэг.

Нүүрстөрөгчийн давхар ислийн хий нь бордооны дайвар бүтээгдэхүүн болдогоороо маш олон салбарт хэрэглэгддэг байх жишээтэй.

ДЭЛГҮҮРИЙНХ НЬ ЛАНГУУ ХООСОРЧ ГУЙЛГА ГУЙВ

Нөхцөл байдал тун чиг аймшигтай болсон тул Лондон хэд хэдэн химийн үйлдвэр ажиллуулах нөөцөд хуваарилалт хийж эхлэв. Тодруулбал, есдүгээр сарын дундуур байгалийн хийн хямралын улмаас хаалгаа барьсан Америкийн “CF Industries” компанитай хэлэлцээр хийж эхэлсэн. Мэдээж хэрэг ийм арга хэмжээ авах нь зөв алхам ч гэлээ хожимдсон. Учир нь, хүнсний дэлгүүрүүдийн лангуун дээр төрөл бүрийн барааны хомсдол аль хэдийн бий болсон.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон удахгүй нүүрстөрөгчийн давхар ислийн үнэ өмнөхөөсөө даруй дөрөв дахин нэмэгдэх нь байна шүү хэмээн хүнсний үйлдвэрлэгчдэд анхааруулахдаа яарав. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаад зогссонгүй бүр худалдааны цэгүүд дээрээс алга болж эхлэв. Их Британийн Засгийн газар Бразилаас тусламж гуйх дээрээ тулав.

“Борис Жонсон бидэнтэй яаралтай гэрээ байгуулж, Англид хомсдсон байгаа хоол хүнс импортлохыг хүссэн”

гэж Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару Ерөнхий сайд Жонсонтой хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар ингэж тайлбарлав.

Энэ бүх хямрал дээр дайны хажуугаар дажин гэдэг шиг Англи улсад хүний нөөцийн дутагдалд ч оров. Эхний ээлжинд ачааны машины жолооч нар өртөв. Хөдөлмөрийн цагаачдын шилжилт хөдөлгөөн нь ачааны тээвэрлэлтийн эрч чанарт нөлөөлнө гэж аль наймдугаар сараас л мэдээлж байв. Чухам тэр үед л Лондон цагаач ажилчдыг орлох хоёр мянга орчим цэрэг армийн жолооч нарыг дайчилсан. Гэвч, энэ арга нь төдийлөн тус нэмэр болоогүй бололтой.

Хэдхэн хоногийн өмнө Их Британи бензин түлшний хямралд өртөв. Бензин шатахууны хомсдол нь шатахуун түгээх станцуудад яг л манайхан шиг олон цагаар урт дараалал үүсгэв.

Их гэх тодотголтой Британи ийнхүү хямарч уйлав. Үүний хажуугаар Англичууд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад өндөр хувиар хамрагдсан ч гэлээ хоногт 30 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч эхэлсэн. Энэ нь мөн л бензин түлшний хямрал дээрхи хямрал болсон.

БҮХ ЗҮЙЛД КРЕМЛЬ БУРУУТАЙ

Англичууд оросуудыг үзэн ядах болов. Учир нь, тэд оросуудаас л болж бензин түлшний хомсдолд орсон гэцгээх болов. Бүх бурууг гаднаас хайж эхэлсэн нь тэр. Газын галзуурсан үнийн өсөлт, дэлгүүрийн хоосон лангууны гол буруутан нь тэгэхээр Англичуудын хувьд ОХУ. Үүний логик нь их энгийн – Кремль Украйны нутаг дэвсгэрээр дамжуулан эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх замаар үнийн өсөлтийг бууруулж магадгүй юм.

Хэргийн гол нь энэ бүхэн ямар ч нотолгоогүй зүйл. Оросуудаас болоод англичууд хямарчихсан юм огт байхгүй. Оросын “Газпром” компанийн хувьд цэнхэр түлш буюу газыг Европын хий дамжуулах системүүдэд маш хатуу гэрээний нөхцөлтэйгөөр нийлүүлдэг. Тиймээс нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бол тусдаа гэрээгээр хийдэг.

“Кремлийн Украйны талаар баримталж буй бодлогын тод жишээ бол байгалийн хий дамжин өнгөрөх явцад Украйныг тойрч гарах техникийн хувьд боломжтой болонгуут ​“​Газпром” компани илүү урт, гэхдээ өөрийн дамжин өнгөрөх дамжуулах хоолойгоор газыг дамжуулж эхэлсэн”

гэж Украйны хийн тээврийн системийн дарга Сергей Макогон ярив.

Украйны мэргэжилтнүүд бизнес гэж юу болох, энэ нь хувийн харилцаатай хэрхэн холбогдож байгааг мэддэггүй нь ойлгомжтой. Киев бас “бодолгүй” худалдан авалт хийхээр Будапешт рүү нисэв. Харин энэ нь Унгарын Ерөнхий сайд Орбан Виктор түншүүдээ өөрөө бие даан сонгох ёстой гэсэн Унгар улсын бүрэн эрхийг түүнд сануулсан хэрэг болсон юм.

Үүнтэй холбогдуулан Европын Холбооноос илүү дутуу үг унагаагүй нь илт байгаа юм. Унгар Брюсселийн /Европын Холбооны/ зөвшөөрөлгүйгээр Украйныг тойрч гарах гэрээ байгуулж зүрхлэхгүй нь ойлгомжтой.

Одоо бол Европ ОХУ-тай шөргөөцөлдөж байдлыг улам хурцатгах цаг үе нь биш. Газын томоохон тоглоомонд Украйн энэ өвөл болоход хэцүүхэн ирээдүйтэй “барьцааны хүн” болох төлөв байна.

Украйн транзит хоолойгоор дамжуулан Унгарын байгалийн хийн нэг хэсгийг авсан бөгөөд үүнийгээ урвуу импорт хэмээн нэрлэснийг энд сануулах нь зүйтэй болов уу.

Энэ тохиолдолд Киевийн газын салбарынхан өөрсдийн хүслийг Унгар болон Орос хоёрын аль алинд нь тулгасан. Хэрэвзээ Унгар газыг дамжуулан худалдвал өөрийн газыг илүү өндөр үнээр бас хатуу хараа хяналттайгаар зарах нь гарцаагүй. Гэтэл үүнийг нь Украйн тооцоолоогүй байгаа юм. Хамгийн сонирхолтой нь , Их Британи Украйны уран яруу үгэнд итгэсэн. Өнгөрсөн жил “Газпром” компани 65 орчим тэрбум шоо метр байгалийн хий /газ/ шахаж нийлүүлсэн бол 2021 онд ердөө дөчхөн тэрбумын л гэрээ байгуулсан байх жишээтэй.

ЭЦСИЙН ШИЙДЭЛ НЬ ЮУ ВЭ

Энэ мэтээр хөлдөж буй Европоос мултрах ганц арга нь явж явж эцэстээ аль болох хурдан хугацаанд “Хойд урсгал-2” /Nord Steam/-ыг нээх явдал. Тиймдээ ч “Газпром”компани ойрын хугацаанд үүнийг хийхэд бэлэн байгаа боловч Европын хамгийн өөдрөг төлөвлөгөөгөөр арванхоёрдугаар сарын дунд үеэс гэж тооцоолжээ.

Нөгөөтэйгүүр, Европын хувьд газ дамжуулах хийн хоолойн ажлыг хүчээр эхлүүлэх нь Европыг сул дорой, харин оросуудыг хүчтэй ялагч мэт харагдуулах аж. Энэ тохиолдолд Европ Украйнаас дахин урвана.  Гэтэл, энэ жилийн өвлийн хар хүйтэн жавраар өлсөж зовсон  сонгогчид гудамжинд жагсаж магадгүй байгаа юм. Хэрэв үнэхээр тийм зүйл болвол энэ нь ихэнх эрх баригч намуудын хувьд улс төрийн үхэл л гэсэн үг юм.

Их Британичууд цөмийн эрчим хүчний асуудалд хүч, анхаарлаа хандуулахыг мөн уриалж эхэлсэн. Герман Оросын газаас хэрхэн хамааралтай болохыг та нар бараг гадарлаж байгаа байх. Японы Фүкүшимагийн Атомын Цахилгаан Станц /АЦС/-д осол гарсны дараа Герман өөрсдийн АЦС-уудыг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон.

Европын Холбооны хямралыг сэхээн амьдруулах янз бүрийн хувилбаруудыг авч үзэж байгаа боловч станцуудыг хурдан ажиллуулж, газын хомсдолыг зогсоосон ч ологтой үр өгөөжөө өгөх нь юу л бол. Ээнэ бүхэн нь хойшлуулсан хэтийн төлөвийн “уран зөгнөл” гэлтэй. Ямартай ч Европт “Өвөл ирж байна”.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-05 08:49

Юу ч ойлгосонгүй Оросоос Украйнаар дамжуулж Европд хий нийлүүлдэг шугамтай гэж яригддаг Гэтэл цаана нь байгаа Унгараас Украйн хий авах гээд байгаа юм шиг. Эсвэл Унгар газ олборлодог үйлдвэртэй юм уу. Ойлгомжтой орчуулж тав иач

Зочин
Зочин
2021-10-05 11:59

Украйн пээдийж байгаад Оросоос авдаг хийгээ ха�##�гасан. Одоо аргаа бараад Оросоос Туркаар дамжиж Унгар хүрдэг шугамаас хий авсан. Монголоор жишвэл Н�##�айхаас Завханд аваачсан нүүрсийг буцааж УБ-т авчирч түлж байгаатай адил

Хүн
Хүн
2021-10-05 12:12

Г�##�зуу солиотой хүн бичсэн (орчуулсан) бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button