Цар тахлын үеийн боловсролын салбарын асуудлаар сайдын мэдээлэл сонсоно

Өнөөдөр дөрвөн байнгын хороо болон ажлын хэсгүүд хуралдана.
-АЖЛЫН ХЭСГҮҮД-
 
-10.00 Улсын Их Хурлын даргын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 54 дүгээр захирамжаар байгуулагдсан Нийтийн мэдээллийн тухай
 хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний
 хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн
 мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн
 шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн
 төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны
 хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны дэд
 ажлын хэсгийн хуралдаан
-10.00 Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулган, байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
-14.00 Монгол Хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан
-15.00 Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлэх Хууль зүйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан
11.00 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан. Хэлэлцэх асуудал:
• Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар
сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах
үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь
аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос
боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх
асуултын хариуг сонсох
• Ажлын хэсэг байгуулах тухай /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх
зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
боловсруулах үүрэг бүхий/
12.00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан. Хэлэлцэх асуудал:
• Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10
дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
14.00 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны
 хуралдаан. Хэлэлцэх асуудал:
• Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө
оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах,
шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн
тайланг хэлэлцэнэ
• Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10
дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
• Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны
талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл
16.00 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн
 байнгын хорооны хамтарсан хуралдаан:
 Хэлэлцэх асуудал:
• Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд
 төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний
 худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж,
 санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий
 Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайланг
 хэлэлцэнэ
16.30 Төсвийн байнгын хорооны хуралдаан:
 Хэлэлцэх асуудал:
• Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10
дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.