Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийншуурхай мэдээ

Коронавирусийн халдвараар таван сая гаруй хүн нас баржээ

Дэлхий дээр коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо таван саяаас давлаа. Тэдгээр хүмүүсийн тал хувь нь найман сар хүрэхгүй хугацаанд нас барсан талаар “Рёйтерз” /Reuters/ агентлагт мэдээлжээ.

Агентлагийн шинжилгээгээр коронавируст цар тахлын улмаас нас баралт тахал дэгдсэнээс хойш жил гаруй хугацааны дараа 2,5 саяд хүрчээ. Мөн найман сарын дотор мөн 2,5 сая хүн нас баржээ.

“Рёйтерз” агентлагийн тооцоолсноор долоо хоногт дунджаар Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвараар нас барагсдын талаас илүү хувь нь АНУ, ОХУ, Бразил, Мексик, Энэтхэг улсуудад тус тус бүртгэгджээ. Мөн Дэлхий даяар нас баралтын түвшин сүүлийн хэдэн долоо хоногт буурч байгааг тус агентлаг мэдээлэв.

Нас баралтын хамгийн өндөр хувь Өмнөд Америкт бүртгэгдсэн бөгөөд энэ нь нийт бүртгэгдсэн нас баралтын 21 хувийг эзэлж байна. Үүний дараа Хойд Америк, Зүүн Европ орж байгаа бөгөөд тус бүр нийт нас баралтын 14 гаруй хувийг эзэлж байна.

Агентлагийн мэдээлснээр Дэлхийн хэмжээнд коронавирусийн вакцинд хамрагдаагүй хүмүүс илүү өртөмтгий байгаа гэжээ. Тэдэнд “Дельта” хувилбар илүү давамгайлж байгаа аж. Нөгөөтэйгүүр Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь вакцины эхний тундаа ч хамрагдаагүй байгаа ажээ. АНУ-д хүн амынх нь гуравны нэг орчим хувь нь вакцин хийлгэхээс зайлсхийсэн гэсэн статистик мэдээлэл байна. Тиймээс АНУ-д нийт нас баралтын тоо 700 мянгаас давсан нь Дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

(Эх сурвалж: Tengrinews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button