Нийгмийн
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хилчид нэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Нэг тэрбум” мод тарих үндэний хөдөлгөөнд хилийн 0151 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн нэгдэж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа Бумбатын булагт нийт 710 модны нүх ухаж бэлтгэжээ.
Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан хүн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээх ажилд гар бие оролцож, “Эко соёл сантай” хамтран ангийн байрлалд шар хуайс 300, Баянчандмань дахь Сургалт хамгаалалтыг заставт шар хуайс 200 ширхэгийг тус тус тарьж Ногоон байгууламжтай анги болох зорилго тавин ажиллаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjilt ! Za tgd tarisan shigee sain archilj saihan urguulaarai !