Нийгмийн

“Таван толгой түлш”-ийн М.Ганбаатар ЗГ, иргэдийг буруутган, “арьсаа хамгаалав”

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлан хөхөө өвлийн хүйтэн хаяанд ирсэн энэ цаг үед шахмал түлшний хүрэлцээ, олдоц иргэдийг ихэд бухимдуулсаар. Иргэд сайжруулсан түлш худалдан авахаар олон цагаар дугаарлан зогсож, хүрэлцээ хангалтгүй байгаа юм.

Түлшний картны хяналт муу байгаа тул иргэд давхардуулж аван, хомсдол үүсгэж байна гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдсэн.

“Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт түлш борлуулах хэчнээн цэг нээгээд ч нэмэргүй. Түлшний очер тасрахгүй. Хамаг юм хямдралаас л болж байна.

Иргэдэд картаар түлш олгодог. Картыг нь хэн, хэзээ яаж хянаж байгаа юм бэ. Ямар хяналт байгаа вэ. Хэн, яаж удирдаж, зохион байгуулж байгаа юм бэ” гэв.

Сайжруулсан түлшний хүрэлцээ, картны хяналтаас авхуулаад бүх талын ажлыг хянах, шийдэх үүрэг бүхий албан тушаалтан нь “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар. Гэвч тэрбээр асуудлыг бурууг Засгийн газар, иргэд рүү тохон, арьсаа хамгаалав.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бар
Бар
10 сар 5, 2021 17:01

Хөөх энэ Ганбаатр бүр мөнгжөөд аюул болж бга н одоо бүр төр ард түмэн хоёрлуугаа даыраад эхллээ

Зочин
Зочин
10 сар 5, 2021 17:52

"Таван толгой" ХХК үнэгүй нүүрсээр түлш үйлдвэрлэж байж хямдр�##�аас болоод хомсдол үүсч байна гэсэн тайлбар хийж байна. ЗГ -тай "Энержи ресурс" ХХК коксжих нүүрсийг 2022 он дууст�##� үнэгүй олгохоор гэрээ хийсэн. Зөвхөн Ухаа худгаас татан авах тээврийн зард�##� гарч байгаа. Өөрсдийн урсг�##� зардлаа хянаж чадахгүй хэтэрхий тансаглачихаад ийм донгио юм яриад сууж байж болохгүй. Иргэдийн шаардлагаар хариуцлаг тооцох цаг нь болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button