Нийгмийн

О.Цогтгэрэл: Шатахууны хомсдол бол илрэл, цаашид бүр зуршил болно

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдөр орой өөрийн фэйсбүүк пэйжнээ ойрын үед болж буй хомсдлууд, оочер дарааллын асуудлыг хөндөөд энэ бол эхлэл, цаашид цаг ямагт тохиолдохыг сануулав. Шалтгаан нь коммунист арга барилтай, төрийг шүтсэн үзэлтэй эрх баригчдын алдаа болох хатуу үнэ, хомсдол 2 яг л зоосны 2 тал шиг холбоотой байдгийг санууллаа. Бас тэр эрх мэдэлд, даргад ойр эрх баригч ангийнхан л энэ хомсдлоос хол байж чадна гэж шигтгэжээ.

Өчигдөр бензин, өнөөдөр шахмал түлш ховордов. Магадгүй маргааш “цахилгаан”, нөгөөдөр дараагийнх нь гээд үргэлжилнэ. Энэ бүгдэд эрх баригчид тайван байхыг сануулж, гоёор тайлбарлаж, эцэст нь буруутан заана. Ард нь алдагдал, хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр хаана.

Энэ шинэ юм огт биш. Коммунист эдийн засаг, төрийн оролцоот зүүний бодлогын мөрөөр дагаж явдаг мөнхийн асуудал ХАТУУ ҮНЭ түүнийг дагаж сүүдэр шиг нь гэтэх ХОМСДОЛ. Яг л зоосны 2 тал шиг. Гэхдээ даргад ойр бол бас хомсдохгүй.

Үүнийг илчлэхийг хүсдэггүй ЭРХ БАРИГЧИД, хаширч ханадаггүй АРД ТҮМЭН бидний өмнө өөрчилж чадах 3 бүтэн он байна. ХОМСДОЛ, ХАТУУ ҮНИЙН хоржинтой тоглоом одоо л эхэлж байна, дуусах хаа ч байсан юм.”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button