ДЭЛХИЙНийгмийн

Ерөнхийлөгч Жо Байден Ши Жиньпин даргатай Тайванийн эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар ярилцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гараг /2021.10.05/-т мэдэгдэхдээ Тайвань орчмын нөхцөл байдлын талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцсан гэв. Хоёр удирдагч өмнө нь байгуулсан гэрээ хэлэлцээрийг дагаж мөрдөхийг харилцан зөвшөөрсөн аж.

Ерөнхийлөгч Жо Байден Мичиганд очсоныхоо дараа Цагаан ордны задгай талбайд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдийн асуултад хариулсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Сэтгүүлчид Жо Байденаас Хятадын Тайвань мужийн эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар тайлбар өгөхийг хүсэв.

Жо Байден хариулахдаа “Би Ши Жиньпин даргатай Тайванийн асуудлаар ярилцсан. Бид Тайванийн хэлэлцээрийг дагаж мөрдөх болно гэдэгтэй санал нийлсэн.  Энэ бол зохицуулалт. Ши Жиньпин даргыг тохирсон гэрээгээ дагаж мөрдөхөөс өөр зүйл хийх ёсгүй гэдгийг би сануулсан” гэв. Харин Тайванийн асуудлаар ямар гэрээ хэлэлцээр хийж байгаа талаар тайлбар хийсэнгүй.

Даваа гараг /2021.10.04/-т Тайванийн Батлан ​​Хамгаалах Яамнаас Хятадын Ардын Чөлөөлөх Армийн байлдааны нисэх онгоцууд Тайваниас өмнө зүгт дөрөв дэх өдрөө дараалан агаарын хил зөрчин орж ирсэн талаар зарласан. Тухайн өдөр Хятадын 52 онгоц Тайванийн агаарт орж ирсэн нь шинэ дээд амжилт болсон гэдгийг онцлов.

АНУ үүнтэй холбогдуулан санаа зовниж байгаагаа аль хэдийн илэрхийлсэн бөгөөд “Тайванийн ойролцоох БНХАУ-ын энэ үйлдэл нь нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож, аюул эрсдэлийг бий болгож, бүс нутгийн энх тайванч байдал, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” хэмээн анхааруулав.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button