20 настай Д.Отгонжаргал ДАШТ-д анх оролцоод хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын багийн дөрөв дэх медалийг Дагвадоржийн Отгонжаргал хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдсан, 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн залуу тамирчин, спортын мастер тэрбээр ДАШТ-д анх өрсөлдөөд ийн дэлхийн медальтан болов.

Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр (10:0) яллаа. Түүний оролцсон олон улсын анхны тэмцээн нь ДАШТ байлаа.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болов. Д.Отгонжаргалын багш нь Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар. Т.Сүхбаатар гавьяатын шавь нар ДАШТ-ээс 11 дэх медалиа хүртэж байгаа нь энэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.