НИЙГЭМ
Дорноговь аймгийн малчин цэнэгтэй “Мина” олжээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Тоосгонтын хэц” гэдэг газарт иргэн Т галт хэрэгсэл олсон тухай дуудлагыг өнгөрөгч аравдугаар сарын 6-ны өдрийн 16:00 цагт хүлээж авсан.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км замыг туулан 17:01 цагт очиход малчин Т /ТМ-62/ маркын цэнэгтэй танк эсэргүүцэгч “Мина” олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгдсэн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.