НИЙГЭМУРЛАГ

Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” номын нээлт ирэх мягмар гарагт болно

Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” номын нээлт ирэх сарын 3-нд “Интерном” номын их дэлгүүрт 13.00 цагаас болохоор болжээ.

Уг номонд Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд бичиж тэмдэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр дэх шүлэг, яруу найргууд багтсан бөгөөд өөрөө 20-30 хувийг нь бэлдэж эмхэтгэсэн байсныг түүний хүү, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар үргэлжлүүлэн эмхэтгэж дуусгаснаар ийн уншигчдын гарт очиход бэлэн болоод байна.

Түүний хүү Хасар “Морин зэрэглээ” номыг олон тоогоор хэвлэхгүй, 2000 ширхэг орчмыг хэвлэхээр төлөвлөсөн. Уг номын нэрийг яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан өөрөө хэмээсэн юм.

Түүнчлэн “Морин зэрэглээ” ном түүний сүүлийн ном биш, үүний дараа өөрийнх нь хүсч  байснаар шинэ, залуу яруу найрагчдад зориулсан судалгааны ажлууд, нооргуудыг нь эмхэтгэн хэд хэдэн ботиуд гаргана, гэвч хугацаа шаардагдана хэмээж байсан билээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button