
Хятадад боловсруулсан коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэл ирэх 2022 онд Орост эхэлнэ гэж эм үйлдвэрлэгч “Петровакс” компанийн төлөөлөгчид мэдэгдэв.
Тус компани нэг жилийн дараа ОХУ-д хятад эмийн үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэж “Петровакс” үйлдвэрлэлийн цогцолборын захирал Лариса Духина “ТАСС” агентлагт өгсөн тайлбартаа дурьджээ. Тус вакциныг Дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэх аж.
“COVID-19” цар тахлын эсрэг ОХУ-д томуу, “SARS”-ийн улирал эхэлсэн. Эрдэмтэд 2022 оны эцсээр ОХУ-д томуугийн болон коронавирусийн эсрэг вакцины шинэ технологийн платформыг туршиж эхлэхээр төлөвлөсөн гэж Оросын Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн судалгааны төвийн тэргүүн Александр Гунзбург хэлэв.
Хүн амын дархлаажуулалтын түвшин нэмэгдэхийн хэрээр зургаан сар тутамд нэг удаа дахин вакцинжуулалт хийх шаардлагатай болно гэжээ.
(Эх сурвалж: Riafan)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.