ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Исланд улс “Moдерна” вакцины вакцинжуулалтыг зогсоов

Исландын эрх баригчид Европын зарим улсуудын нэгэн адил коронавирусийн эсрэг “Модерна” /Мoderna/ вакциныг хэрэглэхээ больсон мэдээлэл байна. вакцинжуулалтыг зогсоох болсон шалтгаан нь “Модерна” вакцины гаж нөлөө илэрсэн гэж барууны хэвлэлүүд тус улсын Эрүүл Мэндийн Яамны мэдэгдэлд үндэслэн мэдээлжээ.

“Тус улсад “Файзер” /Pfizer / BioNTech/ вакцины нөөц хангалттай байгаа тул тархвар судлалын ерөнхий эмч Исландад “Модерна” вакциныг хэрэглэхгүй байхаар шийдсэн” гэж тус албаны мэдэгдэлд дурьджээ.

Энэхүү шийдвэр нь “Модерна” вакцин хийсний дараа миокардит болон зүрхний үнхэлцэгийн үрэвсэлт өвчний тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотой болохыг баримт бичигт тайлбарлажээ.

Үүний зэрэгцээ “Файзер” /Pfizer/BioNTech/ вакцин хийлгэсэн ч зүрх судасны өвчний шинж тэмдэг илэрдэг болохыг мөн Тамгын газар дурьджээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд Исландад “Johnson&Johnson” компанийн “Модерна” вакциныг иргэдэд сэргээх тунгийн зориулалтаар нэг удаагийн тунгаар тарьсан. Тус улсын ахмад настан, дархлаа нь суларсан хүмүүс өмнө нь “Модерна”-гаас өөр вакцины хоёр тунг хийлгэсэн байсан ба энэ удаад тэд “Модерна” вакцинд хамрагджээ.

Өмнө нь Хойд Европын зарим орнууд зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлээс шалтгаалан хүн амын тодорхой хэсэгт “Модерна” вакцин хийлгэхийг түр зогсоосон. Тиймээс Швед 30-аас доош насны хүмүүсийн дунд энэ вакциныг хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан. Дани улсад мөн 18-аас доош насны хүмүүст “Модерна” вакцин хийлгэхгүй байх арга хэмжээ авч байсан юм.

Нэмж дурьдахад, ховор тохиолддог гаж нөлөө илэрсэн тул Финландын эрх баригчид 30-аас доош насны эрчүүдийн дунд “Модерна” вакцины хэрэглээг зогсоожээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 9, 2021 11:38

Манайхан ч бас вакцин хийлгэсэн эсвэл корона тусв�##� цус шингэлэгч өдөр бүр уух хэрэгтэй. Бид гүйцэд судлагдаагүй юм хийлгэж буй тул вирусын ерөнхий шинж тэмдэгт тулгуурлан хамга�##�ах хэрэгтэй. Цус бүлэгнүүлдэг. Цус бүлэгнэвэл хүн зүрхэндээ эсвэл толгой нь өвдөөд байгаа хүмүүсийн хвьд тархинд цус чөлөөтэй гүйхгүй бөглөрөөд харвана, шигдээс болно. Үүнээс цус шингэлэгч гэдэг юм цусыг чинь шингэлж хамга�##�на.

Xaxa
Xaxa
10 сар 9, 2021 13:36

P
I
Z
D
A

Холбоотой мэдээ

Back to top button