НийгмийнУЛС ТӨР

ТӨРИЙН ТАХАЛ: “Ковид-19” хүндрэхийн хэрээр албан тушаалд шат ахигч ШАДАР САЙД

Богино хугацаанд асар хурдтай өндөр авсан хүн бол УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан. Их хөрөнгө мөнгө түүнийг ийн өндөр шидэж чадав. НИТХ-д орох гэж баахан хөглөж, Хотын даргаар дэвшиж, улмаар УИХ-ын гишүүн болчихсон. Аль ч дарга сайдын үед адармаатай улс төрд тасралтгүй өгссөөр нэг мэдэхнээ бүр Шадар сайдын суудалд ирчихсэн. Генсекийн зүтгүүрээр. Ийн албан тушаал нь тасралтгүй дээшилсэн ч нэр хүнд нь унасаар байсан.

-ХУВИЙН БИЗНЕСТ Ч, ХУВЬСГАЛЫН АЖИЛД Ч АСАР МУУ НЭР ЗҮҮВ-

Тодруулбал түүнийг хамгийн түрүүнд дагадаг муу нэр бол зайсан толгойг зайдлагч, туул голын бургасыг хядагч гэх. Хамаарал бүхий компани нь байгаль сүйтгэж есөн тэрбумын хохирол учруулаад байгаа билээ. Хувийн бизнесээ өргөжүүлэхийн тулд улайрсан улайрал түүнд асар муу нэр хүндийг авч ирсэн.

Нөгөө талаар улсад юм хийж байгаа нэртэй ч байнга мөнгөний эрх ашиг дагуулсан үйлдлүүдэд нэр холбогдсон. Сүхбаатарын талбай тойруулан хэдэн зуун саяын өндөр үнэтэй чулуунууд тавьсан. Сүүлдээ энэ чулуу хэнд ч хэрэггүй хог болж, хатуу хөл хорионы үед зам хаахад ашиглав. Гурван тэрбумаар хийлгэсэн усан оргилуур нь ажиллахаасаа ажиллахгүй нь их.

Төрийн ажлын хажуугаар мөнгөний ажилд толгой тархи нь ямагт ажиллаж байдаг нэгэн. С.Амарсайхан хотын даргын маш их аж ахуйтай, хүн амьтан өөрийг нь гуйдаг, мөнгөний урсгал багатай газар хэдэн автобусны тендер зэрэгт нэр холбогдоод салсан. Одоо УОК нь зүгээр л нэг мөнгө угаадаг газар болж хувирсан гэдгийг хэлэх хүн олон. Ингэснээр ковидтой холбоотой бүх мөнгөн урсгалыг атгаж байгаа. Хамгийн наад зах нь хандив, зээл, тусламж нэрээр орж төрийн өчнөөн мөнгийг тайлагнадаггүй.

-УОК-ЫН ДАРГЫН ГАРААРАА ХҮНИЙ ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ, ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИГЧ-

Ковидын цар тахал дарга нарт кок, албан тушаал, бүр баяжих боломж авч ирсэн. Тэд алдаатай шийдвэрүүдээрээ асар олон хүний эрх зөрчсөн. Наад захын жишээ нь иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлаж байсан явдал. Үүгээрээ маш олон хүнийг санхүүгийн хувьд шулж, сэтгэл санааны дарамтад оруулсан. Энэ нь эхнээсээ илэрч байна. Тодруулбал, хууль бус шийдвэрийн улмаас эдийн засгаараа хохирсон иргэн хохирлоо барагдуулах гомдол гаргаж. Улмаар “Улсын онцгой комиссын даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаал болон холбогдох журмууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчсөн” аж. Тиймээс С.Амарсайханд 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр Covid-19-тэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулж буй нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, зааврыг нэн даруй захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хуулийн хэрэгжилтийг хангах, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэнд учирсан хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд 5/32 дугаартай шаардлагыг хүргүүлээд байгаа. Шаардлагын хариуг 30 хоногийн дотор ирүүлэх үүрэг хүлээгээд байгаа юм.


КОВИД”-ЫН МӨНГӨ УГААЛТ: С.Амарсайхан, С.Энхболд нарын шинжилгээ нэрээр “мөнгө залгих” хоршил

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-13 08:39

Амарсайхан мөнгө төлж сайд болсон. Одоо түүнийгээ олох хэрэгтэй биз дээ

Зоч
Зоч
2021-10-13 08:39

Энэ Амарсайханы �##�бан туша�##� сүүлийн 2 жилд Сун өсч байна аа

Самраа
Самраа
2021-10-13 08:39

НИТХ-д орох гэж баахан хөглөж, Хотын даргаар дэвшиж, улмаар УИХ-ын гишүүн болчихсон. Тэгээд шадар сайд

Зочин
Зочин
2021-10-13 08:49

Нэг л их сайхан дүртэй поп нөхөр, яг ажил хийж байгаа юм уу даа. Ямар ч хариуцлага хүлээдэггүй, иргэдээ тэнэг гэж боддог байх

Zochin
Zochin
2021-10-13 09:29

Amarsaihan harin ch sain ajillaj baigaa. Sarangerel Enhtuvshin Sodbaatar Nymhuu nariin shunaltnuudiin hiisen balgiig ene hund nylzaah geed baih ym. Umnuh durakuud buten jil shaham hugatsaand ymar ch beltgel hangaagui baisniig Amarsaihan yaraltai zasaj zuv arga hemjeenuud avch baigaa. Tuhailbal 30 jil bolj baihad emnelguud ni hucgilturugchiin uildvergui baisniig bogino hugatsaand baiguullaa. Ter 21 honogiin tulburtei emchilgee chini Nymhuu Sarangerel nariin biznes baisan. Ymiig ylgaj salgaj dugneh heregteig Urnaa setguulchid sanuulchihya.

Зочин
Зочин
2021-10-13 10:02

Бүтэхгүй хүн юм, шун�##� хүнийг �##�даг аж ээ

Зочин
Зочин
2021-10-13 10:05

хийсэн ажил нь ямар ч үр дүнгүй ямар ч чадамжгүй толгой нь ажилдаг хүн тавиач

Уншигч
Уншигч
2021-10-13 10:10

Өвчинөөр арай мөнгө олоогүй байлгүйдээ Олсон мөнгө нь юм болохгүй байхаа Ийм сэтгэлтэй хүмүүс биш байхаа

Хариулт
Хариулт
2021-10-13 10:14

байлгүй гэдэг үг онохгүй байх шүү, ковидын тэр их хандив тусламж мөнгө төгрөг юунд зарцуулагдаж хаашаа орсон эсэх нь тодорхойгүй

Zochin
Zochin
2021-10-13 10:26

HUSUT ni EMY nii bodlogiin barimt bichig bolovsruulahad gol uureg guitsetgedeg. Gevch ter bodlogo geech ni tusuvt ih hemjeenii mungu tusguulj tuuniigee EMY nii said bolson Sarangerel metiin hulgaich nartai huvaaj ideh bolohoos irgeded ymar ch hurteelgui baisan ni odoogiin ene haldvariin tarhalt nas baralt ilchilj baina. Amarsaihan irgediin tuluu yrij aldaa gargasan nuhdud hariutslaga tootsohiig shaardsaniih ni tuluu yasan ih hutsatsgaaj baina aa. Ug unendee gadnaas valyt olohiin tuld hunii ami hunuudug notstoi barimtuud baigaa shuu. Gehdee uund MAN holildson uchraas shalgahgui baigaa.

Зочин
Зочин
2021-10-13 11:12

УОК, НОК-ын дарга нар хариуцлага хүлээж огцрох хэрэгтэй. Ковид бүр хян�##�таас гарчихсан, тоолохын ч аргагүй толгой дара�##�ан бүгд өвдөж байгаа ийм байд�##�д яагаад эд нар ингээд суугаад байдаг юм бэ

Togos
Togos
2021-10-13 21:03

Zaa ajl hiij bgaa gants saidiigaa balbaad ehellee daraagiin hvnee gargah taktik setgvlchid min de mongo vnerlesen nohoi shg bha bolino uudaaa, egvvr .mn haagdah gd bgan bhdaa

Зочин
Зочин
2021-10-14 09:47

Арай ч аюулт х�##�дварт өвчнөөр мөнгө хийгээгүй байлгүйдээ арай ч муухай хэлж байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button