НИЙГЭМ
Малаа хариулахаар гараад сураггүй болсон малчны цогцсыг олжээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газарт 51 настай эрэгтэй малчин Г өнгөрөгч аравдугаар сарын 08-ны өдрийн 20:00 цагт малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ.
Тодруулбал, өчигдөр/2021.10.12/ өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, талийгаачийн цогцсыг тус багийн “Баянгол” голын эрэг /анх алга болсон газраас хойд зүгт 5 км/-ээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.