ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Анжелина Жолигийн ээлжит болзоо

Холливудын алдарт од Анжелина Жоли /Angelina Jolie/ хуучин нөхөртэйгээ үдэш болзжээ. Гэвч энэ удаад Брэд Питт /Brad Pitt/-тэй биш харин английн жүжигчин Жонни Ли Миллер /Jonny Lee Miller/-тэй болзсон нь папараццид өртжээ.

“Daily Mail”-ийн мэдээлснээр, энэ нь тэдний хувьд сүүлийн жилүүдэд хийсэн анхны болзоо биш гэнэ.

Жоли, Миллер нар Беверли Хиллз дэх нэгэн зоогийн газарт оройн хоол хамт идэж дараа нь “хосууд” Миллерийн машинаар явсан аж.

Энэ зуны эхээр Жолиг Миллерийн гэрт гартаа үнэтэй согтууруулах ундааны лонх барьчихсан байхдаа папараццийнхны хараанд өртөж байв.

Одоогоор Анжелина Жоли, Жонни Ли Миллер нар болзсон талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Үүнээс өмнө нь Жоли дуучин Weeknd-тэй мөн болзож яваа нь папараццийнхны дуранд өртөж байсан юм.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button