
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гараг /2021.10.14/-т Конгрессоос өмнө нь баталсан баримт бичигт гарын үсэг зурж, Засгийн газрын өрийн дээд хязгаарыг 480 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр боллоо. Үүнийг Сангийн Яамны тооцоолсноор арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл зардлыг нөхөх боломж олгох ажээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Ийнхүү улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх нь “холбооны Засгийн газарт арванхоёрдугаар сар гэхэд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд хангалттай” гэж үзжээ.
Конгрессын хоёр танхимаас өмнөх өдөр нь баталсан үйл явц нь тус улсын өрийн хязгаарыг ойролцоогоор 28,9 их наяд доллар болгож нэмэгдүүлэх аж. Хэрэв хууль тогтоогчид өрийн таазны талаар харилцан буулт хийж чадахгүй тохиолдолд АНУ өр зээлэнд орох аюул эрсдэлтэй байгаа юм.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.