ЭДИЙН ЗАСАГ

ТАЙЛАН: Оюу толгойн далд уурхайн техникийн асуудлууд шийдэгдсэн, олборлолт 2023 оноос эхэлнэ

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг Туркоиз Рилл Ресурсес компани Оюу толгойн уурхайн гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайланг танилцуулсан байна. Эндээс харвал уурхайн зэс, алтны олборлолтын хэмжээ өмнөх оны мөн үетэй нь харьцуулбал тус тус өссж байгаа юм.

Тодруулах юм бол, 2021 оны гуравдугаар улиралд ил уурхайгаас 42 мянган тонн зэс, 130.8 мянган унц зэс олборложээ. Зэсийн дүн нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар, өмнөх улирлаасаа 14 хувиар өссөн үзүүлэлт болж буй. Харин алтны хувьд жилийн дүнгээрээ 256 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Оюу толгойн уурхайгаас энэ жилд 150-180 мянган тонн зэс, 400-480 мянган унц алт олборлохоор төлөвлөөд буй бөгөөд гуравдугаар улирлын тайлангийн дараа энэ тооцооллоо өөрчлөөгүй байна.

-ХИЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ТЭЭВЭРЛЭЛТЭД СААД УЧРУУЛЖ БАЙНА-

Түүнчлэн тээвэрлэлтийн хувьд өнөөг хүртэл бэрхшээлтэй нөхцөл байдал үргэлжилж байгааг онцолжээ. Гуравдугаар сарын 30-ны өдөр Туркоиз Хилл Ресурсес компаниас форс мажор зарласан. Энэ нь коронавируст халдвараас болж, импорт экспортын харилцаа доголдоод буй тухайд юм. Хилийн энэ нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт саатсаар байгаа аж.

Нөгөөтээгүүр гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилж байгаа тухай дурдсан байна. Техникийн асуудлууд нь бүгд шийдэгдсэн. Одоо цар тахлын нөхцөл байдлаас хамаарч, техникийн бус асуудлууд л тулгамдаж буй гэнэ. Энэ үүднээс гүний уурхайн олборлолт дахин хойшилж, 2023 оны нэгдүгээр сар болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button